Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар 11 752 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 188 төрөлтөөр буюу 1.6 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд 11 825 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 192 хүүхдээр буюу 1.6 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 6021 буюу 50.9 хувь нь хүү, 5804 буюу 49.1 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.4 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 17.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 192 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.2 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.4-оор өссөн үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 2 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 230 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 19.5 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны эхний 2 сарын байдлаар нас баралтын 2931 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 75 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 1787 тохиолдол буюу 61.0 хувь нь эрэгтэй, 1144 буюу 39.0 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 21 төрлийн 6591 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 20.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 589 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.8-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Материал хүлээн авах газар: 

Аймгийн Эрүүл мэндийн газрын  2 давхар, 201Б тоот

Холбоо  барих:  Хүний нөөцийн мэргэжилтэн  Р.Мөнхбаясгалан

Утас:  70592264

           89766823

Холбоо  барих:

Дорноговь аймгийн эрүүл мэндийн газар  хүний нөөцийн мэргэжилтэн  Д.Дэмбэрэлсайхан:  96339910

 

Гадаад сургалтад хамрагдахад тавигдах шаардлага, бүрдүүлэх материал

2016 онд Эрүүл мэндийн хөгжлийн төв нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэнг сонгон шалгаруулалтад урьж байна.

Сургалтанд хамрагдахын тулд доорх материалыг бүрдүүлж сонгон шалгаруулалтанд орно.

Тавигдах шаардлага

  • Одоо ажиллаж буй мэргэжлээрээ тухайн байгууллагадаа 3-5 жил тогтвор суурьшилтай ажиллах
  • Төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээрсуралцаж мэргэшсэн байх
  • Өөрийн мэргэшсэн чиглэлээрээ суралцаж амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй байх
  • Сүүлийн хоёр жилд төрийн сангаар гадаад сургалтад хамрагдаагүй байх
  • Англи /солонгос, орос/ хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 20 жилийн ой ирэх намар тохиох юм. Ойн хүрээнд олон ажил хийгдэхээр төлөвлөгдөн, ажлын хэсгүүд томилогдоод байна.

Ажлын хэсэгт үе үеийн удирдлагууд, гавъяаныхаа амралтанд суусан ахмад ажилтнууд болон одоо ажиллаж буй шинэ залуу боловсон хүчнүүд оролцож, байгууллагынхаа 20 жилийн  баримтад кино, түүхийн ном, зургийн цомог гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байна.