Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77 058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 77 528 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200 хүүхдээр буюу 4.3 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 39 787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1037 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1310 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 17 331 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1519 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 10 437 тохиолдол буюу 60.2 хувь нь эрэгтэй, 6894 буюу 39.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 27 төрлийн 42 074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 132.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.5-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ УЛСАД:

Хоолны хордлогот халдвар:

3 дугаар сарын 22-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур суманд буяны ажилд оролцсон 50 хүний 34 хүнд халуурах, дотор муухайрах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрч, одоо 11 хүн нь сумын эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байгаа талаар 3 дугаар сарын 28-ны өдрийн 12 цагт ХӨСҮТ-д мэдээлсэн байна.

Өвчтнүүдээс 15 сорьц цуглуулан шинжлэхэд Sh.Flexneri илэрчээ.

Эх сурвалж: ХӨСҮТ

 

МОНГОЛ УЛСАД:

Хумхаа өвчний батлагдсан тохиолдол:

31 настай, эрэгтэй, Улаанбаатар хотын СХД-ийн харьяат. Бүгд Найрамдах Конго улсад ажиллаж байхдаа халдвар авсан байх өгүүлэмжтэй ба 3 дугаар сарын 20-нд Монголд ирсэн байна.

 Одоогоор өвчтний биеийн байдал хүнд, өндөр халуурч, толгой өвдөнө, арьс салст шарлах, ганц нэг цусархаг тууралт гарах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Өвчтнөөс сорьц цуглуулан ЗӨСҮТ-д шинжлэхэд P.falciparum зүйлийн үүсгэгч илэрчээ.

Эх сурвалж: ЗӨСҮТ

ЛАБОРАТОРИЙН ЭМЧ, ЛАБОРАНТ, ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭМЧ НАРЫН АНХААРАЛД

2016 онд мэргэжлийн зэрэг горилох хүсэлтэй лабораторийн эмч, лаборант, эх барих эмэгтэйчүүдийн эмч нар дараах нийгэмлэг, холбоодод материал бүрдүүлэн 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 4 дүгээр сарын 8-ны дотор хүргүүлнэ үү. 

Мэргэжлийн зэрэг олгох шалгалтыг 2016 оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 15-ны хооронд зохион байгуулна.

Мэргэжлийн зэргийн шалгалтын материалыг хүлээн авч, зохион байгуулах нийгэмлэг, холбоодын хаяг, холбогдох утас


МОНГОЛ УЛСАД:

Газар хөдлөлт:

Завхан аймгийн Сантмаргац сумын төвөөс баруун урд зүгт 10 км-ийн зайд  “Булгийн-Эх” гэдэг газарт 3 дугаар сарын 22-ны өдрийн 13:50:09 цагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Нутгийн иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч хохирол байхгүй байна.

Эх сурвалж: ОБЕГ