Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 24 913 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 227 төрөлтөөр буюу 0.9 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 075 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 235 хүүхдээр буюу 0.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 12 729 буюу 50.8 хувь нь хүү, 12 346 буюу 49.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 19.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 346 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.8 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 411 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.4 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нас баралтын 5735 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 3457 тохиолдол буюу 60.3 хувь нь эрэгтэй, 2278 буюу 39.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 төрлийн 14 145 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 43.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 728 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.5-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

2016 онд  сувилагч  мэргэжлээр  зэрэг олгох  шалгалтанд оролцогчдын  анхааралд:

Зэргийн  шалгалтанд  орох сувилагч нарт  зориулсан  сургалт  2016 оны  05 дугаар  сарын  21, 22-ны өдрүүдэд 09:00 цагаас   Сувилахуйн сургууль дээр  болно.

Сувилахуйн мэргэжлийн зэрэг  олгох   онолын   шалгалтыг   2016 оны 05 дугаар  сарын 25-нд  Сувилахуйн сургууль дээр  зохион байгуулна.   Шалгалтын  хуваарийг сургалтын үеэр  мэдээлнэ.  

Дадлага  шалгалтыг    2016 оны 05  дугаар  сарын 27-оос 29-ний өдрүүдэд зохион байгуулна. 

Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Увс  аймгийн   сувилахуйн мэргэжлийн  зэргийн шалгалтанд оролцогчдийн   онол болон  дадлага  шалгалтыг  2016 оны 05 дугаар сарын 22,23-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулна.


 

2016 оны 5-р сарын шалгалтын дүн

МОНГОЛ УЛСАД:

Улаанбурхан өвчний шинэчлэгдсэн мэдээ:

  ХӨСҮТ-д 5 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 127 өвчтөн хандсаны 72(57%) улаанбурхан өвчний эмнэлзүйн шинж тэмдэгтэй ба үүнээс 50(69%) нь хэвтэн эмчлэгдэж, 50  хүнд гэрээр зөвлөгөө өгчээ. Улаанбурхан өвчний улмаас 201өвчтөн эмчлэгдэж байгаагаас 17 хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байна. Насны бүлгээр харахад

o   1-8 сартай 13

o   9 сараас 1 настай 2

o   1-ээс дээш настай 2 хүүхэд байна.

Эх сурвалж: ХӨСҮТ

1.8 Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах хэрэглэгчийн төлөө ажилладаг ТББ иргэдтэй хамтран ажиллах, тэдний туслалцаа дэмжлэгийг авах ажлыг санаачлан зохион байгуулах

Төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүдэд нь 2016 оны эхний 1 дүгээр улиралд 68 төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, 100 үйл ажиллагаа зохион байгуулсан байна.

1.9 Байгууллагын хэмжээнд дотоод хяналт-шалгалтын ажлыг системтэй зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг шуурхай арилган, зөрчил гаргасан албан тушаалтанд хариуцлага ногдуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээнд сахилга хариуцлагыг чандлан сахиулах: