Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 24 913 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 227 төрөлтөөр буюу 0.9 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 075 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 235 хүүхдээр буюу 0.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 12 729 буюу 50.8 хувь нь хүү, 12 346 буюу 49.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 19.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 346 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.8 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 411 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.4 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нас баралтын 5735 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 3457 тохиолдол буюу 60.3 хувь нь эрэгтэй, 2278 буюу 39.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 төрлийн 14 145 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 43.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 728 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.5-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Мэдээллийн технологи, эмнэлгийн тоног төхөөрөмжийн албаны эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэргэжилтнүүд  2016.08.01 – 2016.09.09 – ний өдрийн хооронд ХӨСҮТ, ГССҮТ, СЭМҮТ, Төв, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг болон эрүүл мэндийн төвүүдэд ашиглагдаж буй 100 өвчтөний хяналтын монитор, 19 дефибриллятор, 86 хүчилтөрөгч өтгөрүүлэгч, 41 зүрхний цахилгаан бичлэгийн аппарат буюу нийт 246 эмнэлгийн тоног төхөөрөмжүүдэд шалгалт тохируулга хийгээд байна.

"Бичил амь судлал, Дархлаа судлалын орчин үеийн ололт" сэдэвт сургалт 

 

 

2014-2016 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ҮНДСЭН МЭРГЭШЛИЙН СУРГАЛТЫН ТӨГСӨЛТИЙН ШАЛГАЛТЫН ХУВААРЬ

Та шалгалтанд ирэхдээ дараах зүйлсийг бэлдэж ирнэ үү!

  • Иргэний үнэмлэх эсвэл лавлагаа
  • Сургууль төгссөн диплом /Эх хувиараа/, Гадаадын бусад улс оронд төгссөн бол орчуулгын хамт,
  • Шалгалтын төлбөр төлсөн баримт /шалгалтын төлбөрийг шалгалтанд орж буй хүн бүр төлнө./

1. Шалгалтын төлбөр                                             10,000 төгрөг

2. Хүлээн авах банк                                                 Төрийн сан

3. Хүлээн авах байгууллага                                   Эрүүл мэндийн хөгжлийн төв

                  4. Зориулалт                                                           Шалгалтын төлбөр /Овог, нэр, регистрийн дугаар/

5. Дансны дугаар                                                    900020020

 


Тус Эрүүл мэндийн төв нь дараах сул орон тоонд мэргэжлийн эмч сувилагч нарыг сонгон шалгаруулж ажилд авна.