Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 24 913 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 227 төрөлтөөр буюу 0.9 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 075 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 235 хүүхдээр буюу 0.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 12 729 буюу 50.8 хувь нь хүү, 12 346 буюу 49.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 19.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 346 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.8 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 411 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.4 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нас баралтын 5735 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 3457 тохиолдол буюу 60.3 хувь нь эрэгтэй, 2278 буюу 39.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 төрлийн 14 145 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 43.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 728 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.5-оор нэмэгдсэн байна.

Мэдээ, мэдээлэл

НҮБ-ын Хүн амын сан МУ-ын ЭМЯ, Люксэнбургийн Вант Улсын ЗГ-тай хамтран Эх, нярайн эрүүл мэндийн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төслийн төгсгөлийн шатны “Монгол улсад эхийн эрүүл мэндийн тусламжид нэвтрүүлсэн инноваци, сайн туршлагыг нутагшуулах нь” төслийг албан ёсоор нээлээ.

Анагаах ухааны  боловсрол олгох их, дээд сургуулийг 2017 онд төгсөж буй төгсөгчдийн  аанхааралд

Сүүлийн 20 жил Монгол улс эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад ихээхэн анхаарч, олон арга хэмжээ авч ирсэн. Нярайн эндэгдэл 1990 онд 1000 төрөлт тутамд 97,2 байсан бол, 2013 онд 1000 төрөлт тутамд 26,4 болж буурсан. Төрөх үеийн эхийн нас баралт 100 000 амьд төрөлт тутамд мөн онуудад 130-аас 50,8 болсон. Энэ үр дүнд хүрэхийн тулд Монгол улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх чиглэлд үндэсний болон олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрийн хэрэгжилт ихээхэн хувь нэмэр оруулсан байна.

Гэмтлийн дараах тусламжийг цаг алдалгүй зөв үзүүлснээр гэмтсэн хүнийг тахир дутуу болох улмаар алтан амиа алдахаас сэргийлэх боломжтой юм.

Тэгвэл өргөн уудам газар нутагтай, хүн ам нь тархан суурьшсан, зам тээвэр муу хөгжсөн манай орны хувьд  гэмтэгсэдэд газар дээр нь үзүүлэх яаралтай тусламжийн чанарыг сайжруулах,  гэмтэгсдийг аврах лавшруулсан тусламжийг цаг алдалгүй үзүүлэх ур чадвар эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд нэн чухал шаардлагатай юм.