Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар 77 058 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3174 төрөлтөөр буюу 4.3 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 77 528 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3200 хүүхдээр буюу 4.3 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 39 787 буюу 51.3 хувь нь хүү, 37 741 буюу 48.7 хувь нь охин байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1037 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1310 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 66 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 17 331 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1519 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 10 437 тохиолдол буюу 60.2 хувь нь эрэгтэй, 6894 буюу 39.8 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 27 төрлийн 42 074 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 132.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2226 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.5-оор буурсан байна.

Мэдээ, мэдээлэл

Сургалт  2017 оны 6 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Сүүлийн жилүүдэд орчин үеийн дэвшилтэт техник, технологи эмнэлэгт нэвтэрч, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн хангамж сайжирч байгаа боловч техникийн найдвартай, баталгаатай ажиллагааг хангахад удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт  чухал асуудлын нэг болоод байна. ЭМСХХ-5 төслийн хүрээнд 2015 онд эмнэлгүүдийн удирдлага, инженер техникийн ажилчдын дунд техникийн чиглэлийн асуумжаар судалгаа явуулж сургалтын хэрэгцээ, сэдвийг тодорхойлсон болно.

НҮБ-ын Хүн амын сан МУ-ын ЭМЯ, Люксэнбургийн Вант Улсын ЗГ-тай хамтран Эх, нярайн эрүүл мэндийн тусламжид зайн оношилгооны дэмжлэг үзүүлэх төслийн төгсгөлийн шатны “Монгол улсад эхийн эрүүл мэндийн тусламжид нэвтрүүлсэн инноваци, сайн туршлагыг нутагшуулах нь” төслийг албан ёсоор нээлээ.

Анагаах ухааны  боловсрол олгох их, дээд сургуулийг 2017 онд төгсөж буй төгсөгчдийн  аанхааралд

Сүүлийн 20 жил Монгол улс эх хүүхдийн эндэгдлийг бууруулахад ихээхэн анхаарч, олон арга хэмжээ авч ирсэн. Нярайн эндэгдэл 1990 онд 1000 төрөлт тутамд 97,2 байсан бол, 2013 онд 1000 төрөлт тутамд 26,4 болж буурсан. Төрөх үеийн эхийн нас баралт 100 000 амьд төрөлт тутамд мөн онуудад 130-аас 50,8 болсон. Энэ үр дүнд хүрэхийн тулд Монгол улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг бэхжүүлэх чиглэлд үндэсний болон олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрийн хэрэгжилт ихээхэн хувь нэмэр оруулсан байна.