Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 2 сарын байдлаар 10205 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2186 төрөлтөөр буюу 17.6 хувиар буурсан ба 10273 хүүхэд амьд төрж, өмнөх оноос 2186 хүүхдээр буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 2 сарын байдлаар эхийн эндэгдлийн 2 тохиолдол бүртгэгдэж 100 000 амьд төрөлтөд 19.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 28.7-оор /4 тохиолдол/ буурсан байна. Эхийн эндэгдэл Увс аймаг болон ЭХЭМҮТ-д тус тус 1 тохиолдол бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд 1 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 178 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөнд 17.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1000 амьд төрөлтөд харьцуулахад 2.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 эхний 2 сарын байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 208 тохиолдол бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 79 тохиолдлоор, 1000 амьд төрөлтөд 20.2 байгаа нь 2016 оны мөн үеэс 2.7-оор тус тус буурсан байна. Нас баралтын 2469 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 220 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 1479 тохиолдол буюу 59.9 хувь нь эрэгтэй, 990 тохиолдол буюу 40.1 хувь эмэгтэй байна. Нийт нас баралтын 28.1 хувь нь эмнэлэгт нас барсан бөгөөд үүнээс 164 тохиолдол буюу 23.7 хувийг хоног болоогүй нас баралт эзэлж байна. Хоног болоогүй нас баралт нь өмнөх оны мөн үеэс 25 тохиолдлоор буурсан үзүүлэлттэй байна. 2017 оны 2 дугаар сард амбулаторит нийт 1 204 202 үзлэг хийгдсэн бөгөөд үүний 29.4 хувийг урьдчилан сэргийлэх үзлэг, 47.3 хувийг өвчний учир амбулаторит, 9.7 хувийг диспансерийн үзлэг, 13.6 хувийг гэрийн үзлэг тус тус эзэлж байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 2 сарын байдлаар 144 216 үйлчлүүлэгч хэвтэн эмчлүүлэн 1 048 577 ор хоног ашигласан байна. Дундаж ор хоног 7.3 байна. 2017 оны эхний 2 сарын байдлаар жирэмсний хяналтанд шинээр 12625 жирэмсэн эмэгтэйчүүд хамрагдсан ба 86.7 хувь нь эхний 3 сартайд, 12.0 хувь нь 4-6 сартайд, 1.3 хувь 7 ба түүнээс дээш сартайд хяналтанд орсон байна. 2017 оны эхний 2 сард 6431 халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн нь урьд оноос 5870 тохиолдлоор буурч, 10000 хүн амд 21.0 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10 000 хүн тутамд 20.5-оор буурсан байна. 2017 оны эхний 2 сард халдварт өвчний шалтгаант нас баралт 17 тохиолдол бүртгэгдсэн байна.
Өнөөдөр36
Өчигдөр253
Энэ 7 хоногт742
Нийт199773
Эрүүл мэндийн үзүүлэлт

Татах:

Эрүүл мэндийн үзүүлэлтүүд

Health indicators