Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 6 сарын байдлаар 38 055 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2743 төрөлтөөр буюу 7.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 310 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2774 хүүхдээр буюу 7.8 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 716 буюу 51.5 хувь нь хүү, 18 594 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 12 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 31.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 6.0-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 529 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.8 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 649 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.7-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 6 сарын байдлаар нас баралтын 8515 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 770 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5175 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 3340 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 25 төрлийн 21 827 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 68.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 4250 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 16.6-оор буурсан байна.
Мэргэшлийн зэрэг горилогч эмнэлгийн мэргэжилтний бүрдүүлэх материал:

Мэргэжлийн зэрэг горилох мэргэжилтний бүрдүүлэх материалууд:

  • Хувийн өргөдөл
  • Байгууллагын даргаар баталгаажуулсан зэрэг горилогчийн маягт /загвараар/
  • Нийтлэг, тусгай шалгуурыг хангасаныг баталгаажуулах баримтууд /тусгай шалгуурыг нийгэмлэг, холбоодоос авна/
  • Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, зөвшөөрөл шаардлагагүй мэргэжилтэн нь мэргэжил эзэмшсэн диплом, мэргэшлийн үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар
  • Мэргэжлийн зэрэг өмнө нь хамгаалсан бол үнэмлэх эх хувь
  • Иргэний үнэмлэх хуулбар
  • 3х4 зураг 2% 
    Эрүүл мэндийн сайд, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2013 оны 491/А/472 дугаар хамтарсан тушаалын 4,6-р хавсралтаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам, мэргэжлийн зэрэг горилогчийн маягтыг /энд дарж татаж авна уу/ авна уу. 

Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн алба.