Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 5 сарын байдлаар 28 949 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 115 төрөлтөөр буюу 9.7 хувиар буурсан байна. 2017 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 29 143 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 073 хүүхдээр буюу 9.5 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 14 999 буюу 51.5 хувь нь хүү, 14 144 буюу 48.5 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 24.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 13 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 38.1-оор буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 438 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөнд 15.0 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 000 амьд төрөлтөд 6.7-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 520 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 17.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 294 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 7.5-оор буурсан байна. 2017 оны эхний 5 сарын байдлаар нас баралтын 6 465 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 533 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 3 910 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 2 555 тохиолдол буюу 39.5 хувь эмэгтэй байна. Улсын хэмжээнд 25 төрлийн 22 104 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 72.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 23041 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 75.3-оор буурсан байна.
Өнөөдөр43
Өчигдөр316
Энэ 7 хоногт764
Нийт206122
Түүхэн замнал

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь 1996 онд Эрүүл мэнд нийгмийн хамгааллын сайдын 1996 оны 10 дугаар сарын 4-ний өдрийн А/233 тоот тушаалаар Эрүүл мэндийн удирдлага, мэдээллийн төв нэртэйгээр анх үүсгэн байгуулагдсан. Үүнээс хойш бүтэц зохион байгуулалтын хувьд дараах байдлаар өөрчлөгдөн зохион байгуулагдаж байлаа Үүнд:

1996-1997 -Эрүүл мэндийн удирдлага, мэдээллийн төв

1997-2000 -Эрүүл мэндийн удирдлага, мэдээлэл, боловсролын төв

2000 -Үндэсний эрүүл мэндийн газар

2000-2002 -Эрүүл мэндийн хөгжлийн  үндэсний төв

2003-2004 -Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эмнэлгийн тусламжийг удирдах газар

2005  Эрүүл мэндийн хөгжлийн  үндэсний төв

2009  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрүүл мэндийн газар

2012 онд Монгол Улсын Засгийн газрын 50 дугаар тогтоол, Эрүүл мэндийн сайдын 320 дугаар тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төв болон бүтэц зохион байгуулалтын хувьд шинээр зохион байгуулагдан ажиллаж байна.

Тус төв нь одоо бүтэц зохион байгуулалтын хувьд 6 албатайгаар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна Үүнд:

  1. Захиргаа аж ахуйн алба
  2. Статистик мэдээллийн алба
  3. Тогтолцооны судалгааны алба
  4. Телемедицины алба
  5. Түргэн тусламжийн үйлчилгээний алба
  6. Төгсөлтийн дараах сургалтын алба

Эрүүл мэндийн хөгжлийн төв нь Эрүүл мэндийн ажилтны мэдлэг мэргэжил, мэргэшил болон  ур чадварын хөгжлийг  дэмжих, эрүүл мэндийн салбарт  шинэ технологи нэвтрүүлэх,  шинэ мэдлэг, мэдээлэл үйлдвэрлэх, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх  замаар эрүүл мэндийн салбарын хөгжилд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилгын хүрээнд дараах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.