Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 24 913 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 227 төрөлтөөр буюу 0.9 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 075 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 235 хүүхдээр буюу 0.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 12 729 буюу 50.8 хувь нь хүү, 12 346 буюу 49.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 19.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 346 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.8 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 411 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.4 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нас баралтын 5735 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 3457 тохиолдол буюу 60.3 хувь нь эрэгтэй, 2278 буюу 39.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 төрлийн 14 145 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 43.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 728 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.5-оор нэмэгдсэн байна.
сонгон шалгаруулалт зар

Гадаад сургалтад хамрагдахад тавигдах шаардлага, бүрдүүлэх материал

 

2016 онд Эрүүл мэндийн хөгжлийн төв нь гадаадын өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг зохион байгуулах гэж байгаатай холбогдуулан мэргэжил дээшлүүлэх хүсэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэнг сонгон шалгаруулалтад урьж байна.

Сургалтанд хамрагдахын тулд доорх материалыг бүрдүүлж сонгон шалгаруулалтанд орно.

 

Тавигдах шаардлага

  • Одоо ажиллаж буй мэргэжлээрээ тухайн байгууллагадаа 3-5 жил тогтвор суурьшилтай ажиллах
  • Төрөлжсөн нарийн мэргэжлийн чиглэлээр суралцаж мэргэшсэн байх
  • Өөрийн мэргэшсэн чиглэлээрээ суралцаж амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй байх
  • Сүүлийн хоёр жилд төрийн сангаар гадаад сургалтад хамрагдаагүй байх
  • Англи /солонгос, орос/ хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал

  1. CV буюу хувь хүний дэлгэрэнгүй тодорхойлолт (загварын дагуу)
  2. Ажиллаж байгаа байгууллагаас сургалтанд явуулахыг дэмжсэн тодорхойлолт
  3. Зорилгоо тодорхойлсон эссе (өөрийн мэргэжлийн дагуу суралцах чиглэл, зорилгоо тодорхойлсон байх)
  4. Удирдах албан тушаалтны таныг тодорхойлсон захидал (таныг сайн тодорхойлж чадах 2 хүний тодорхойлолт)
  5. Англи хэлний түвшинг тодорхойлсон шалгалтын оноо (англи хэлний дундаас дээш түвшингийн мэдлэгтэй байх)
  6. Дипломын хуулбар (монгол хэл дээрх,нотариатаар батлуулсан байх)
  7. Эмчлэх эрхийн зөвшөөрлийн  хуулбар (монгол, англи хэл дээр, нотариатаар батлуулсан байх)
  8. Төрөлжсөн нарийн мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар(монгол хэл дээрх,нотариатаар батлуулсан байх)

 

 

Дээрх бичиг баримтын шалгуурт тэнцсэн эмч, эмнэлэгийн мэргэжилтэн англи/солонгос, орос/  хэлний ярилцлагад орно.

 

Материал хүлээн авах хугацаа: 2016 оны 4 сарын 01-нээс 8 сарын 01

 

Хүлээн авах хаяг: Улаанбаатар-210648,ш/х-187, Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны гудамж, Эрүүл мэндийн хөгжлийн төв ........................ гэж хаяглан биеэр болон шуудангаа хүргүүлж болно.

Харилцах утас: 93131767