Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 24 913 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 227 төрөлтөөр буюу 0.9 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 075 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 235 хүүхдээр буюу 0.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 12 729 буюу 50.8 хувь нь хүү, 12 346 буюу 49.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 19.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 7.8-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 346 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.8 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 411 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.4 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 1.0-оор буурсан байна. Нас баралт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар нас баралтын 5735 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 3457 тохиолдол буюу 60.3 хувь нь эрэгтэй, 2278 буюу 39.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар 25 төрлийн 14 145 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 43.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 728 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.5-оор нэмэгдсэн байна.
“ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Японы хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын “Анхан болон хоёрдах шатлалын эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтыг чадавхийг сайжруулах төсөл”-тэй хамтран  “Төгсөлтийн дараах сургалтын хөтөлбөрийг боловсруулах арга зүй” сэдэвт сургалтыг 2019 оны 04 сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн яаманд зохион байгууллаа. Сургалтыг Японы хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын “Анхан болон хоёрдах шатлалын эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтыг чадавхийг сайжруулах төсөл”-ийн ахлах зөвлөх Иноуэ Нобүаки удирдаж, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр шинэчлэх зорилго, ач холбогдол, сургалтын хөтөлбөр шинэчлэх хэрэгцээ шаардлагын судалгааны зорилго ба аргачлал, Сургалтын зорилго ба зорилтыг боловсруулах, Сургалтын арга, стратегийн тухай, суралцагчийн үнэлгээний загвар, үнэлгээ хийх арга зүй сэдвээр илтгэл тавьж, мэргэжил арга зүйгээр хангалаа.

Сургалтад сургалт эрхлэх 11 байгууллагын эмнэл зүйн сургагч багш, сургалтын албаны дарга, арга зүйч нийт 25 хүн хамрагдсан.

 

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ ТӨГСӨЛТИЙН ДАРААХ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭРХЛЭХ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, СУРГАЛТЫН АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТЫН ХӨТӨЛБӨР

 

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран  “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалт эрхлэх байгууллагын удирдлага, сургалтын албаны төлөөлөлтэй хийх уулзалтын хөтөлбөр” сэдэвт сургалтыг 2019 оны 04 сарын 12-ны өдөр Эрүүл мэндийн яаманд зохион байгууллаа.

Уулзалтад Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Хүний нөөцийн бодлого зохицуулалтын албаны дарга, мэргэжилтнүүд,   Японы хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын “Анхан болон хоёрдах шатлалын эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтыг чадавхийг сайжруулах төсөл”-ийн баг, сургалт эрхлэх 20 байгууллагын дарга, сургалтын албаны дарга нийт 48 хүн оролцлоо.

Уулзалтад Японы хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллагын “Анхан болон хоёрдах шатлалын эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтыг чадавхийг сайжруулах төсөл”-ийн ахлах зөвлөх Иноуэ Нобүаки “Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эрхлэх байгууллагын үүрэг, оролцоо” сэдэвт илтгэл, удирдаж, рүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Д.ББаярмаа “ Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/121 дүгээр тушаалын танилцуулга, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн мэргэжилтэн П.Эрхэмбаяр “Төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр, өнөөгийн байдал” мэдээллийг тус тус хийсэн.

Уулзалтад оролцогчид мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр боловсруулах талаар санал солилцлоо.