Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 7 сарын байдлаар 41 977 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 629 төрөлтөөр буюу 8.6 хувиар буурсан байна. 2017 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 42 245 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 571 хүүхдээр буюу 8.5 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 21 830 буюу 51.7 хувь нь хүү, 20 415 буюу 48.3 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 10 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.7 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 16 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 33.0-оор буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 604 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөнд 14.3 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1000 амьд төрөлтөд 5.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 эхний 7 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 720 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.0 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 354 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 6.4-оор буурсан байна. 2017 оны эхний 7 сарын байдлаар нас баралтын 9 024 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 612 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 5 490 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 3 534 тохиолдол буюу 39.2 хувь эмэгтэй байна. Улсын хэмжээнд 25 төрлийн 28 585 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 93.5 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 591 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 83.7-оор буурсан байна.
Ёсзүй, хариуцлагыг хэвшүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах шаардлагатай байдаг.

Ёсзүй, хариуцлагыг хэвшүүлэх ажлыг тасралтгүй зохион байгуулах шаардлагатай байдаг.

Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүл мэндийн тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Авлигын эсрэг хууль болон бусад холбогдох хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомж түүнчлэн  ЭМС-ын 2013 оны 446 дугаар тушаалаар зохицуулдаг.

 Эмнэлгийн мэргэжилтэн, эмч нарт  ёс зүй, ёс зүйн хэм хэмжээг баримтлах, ёс зүйн горимыг сахин мөрдөх, харилцаа хандлагыг төлөвшүүлэх, авлига ашиг сонирхлоос сэргийлэх ажлыг тасралтгүй, чанартай зохион байгуулах шаардлагатай байдаг.

Энэ ажлын хүрээнд өнгөрсөн оны сүүлчээр ЭМЯ, АТГ-тай хамтран эрүүл мэндийн яамны удирдлагын зөвлөл болон аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрыг оролцуулсан эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны сургалтыг зохион байгуулсан.  Гэвч байгууллагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, ил тод, хариуцлагатай байдалд удирдлагаас гадна эрх бүхий албан тушаалтан болон ёс зүйн салбар хорооны хамтын ажиллагаа, оролцоо чухал юм.

Иймд Авлигатай тэмцэх газартай хамтран Эрүүл мэндийн яамны харъяа байгууллагуудын эрх бүхий албан тушаалтан болон ёс зүйн салбар хорооны гишүүдийг хамруулан “Ёс зүй, хариуцлага” сэдэвт сургалтыг 2017 оны 07 сарын 26-нд ЭМХТ зохион байгууллаа.

Уг сургалт нь  авлига, алдаа зөрчил, ёс зүйн хэм хэмжээний талаар мэдлэг олгох, эрүүл мэндийн ажилтны итгэл үнэмшил, үнэт зүйлс, ёс зүй, мэдлэг, чадвараа хөгжүүлэхэд нь нэмэр болохуйц мэдээллийг өгөх, хууль эрхзүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, байгууллагын ёс зүйг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.