Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар 60 817 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4764 төрөлтөөр буюу 7.3 хувиар буурсан байна. 2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 61 187 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4708 хүүхдээр буюу 7.1 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 31 665 буюу 51.8 хувь нь хүү, 29 522 буюу 48.2 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 24.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 17 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 24.1-оор буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 849 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 293 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1034 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 372 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.4-оор буурсан үзүүлэлттэй байна. 2017 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 13 109 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 438 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7964 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 5145 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Улсын хэмжээнд 28 төрлийн 36 695 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 120.0 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 762 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 84.3-оор буурсан байна.
Өнөөдөр43
Өчигдөр190
Энэ 7 хоногт10
Нийт2821
1000 цагаан нөмрөгтөн чууллаа.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийтлэг тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор өнөөдөр Монгол улсын өнцөг булан бүрээс 1000 багийн болон сумын эмч, эрүүл мэндийн ажилтнууд хүрэлцэн ирж Төрийн ордноо чууллаа.

“1000 ЦАГААН НӨМРӨГТӨН” чуулга уулзалтын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож, үг хэлэв. Тэрээр хэлэхдээ, МУ-ын Засгийн газраас иргэдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэхийн төлөө ажиллаад зогсохгүй, эмч эмнэлгийн мэргэжилтэн та бүхний ажлын ачааллыг багасгаж, эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай үзүүлэх боломж бүрдүүлсэн, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлсэн, эрүүл мэндийн эрсдэлийн улмаас гадаад улс орнууд руу урсах мөнгөний урсгалыг бууруулсан, шинэ технологи, инновацийг нэвтрүүлэн нутагшуулж ажиллаж байна хэмээн цохон тэмдэглэлээ.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Хамтдаа шийдвэрлэе” сэдвээр эрүүл мэндийн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ, Та бид өнөөдөр МУ-ын хүн амын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр эрүүл мэндийн салбарт олсон амжилт, хийж гүйцэтгэсэн ажил, цаашид нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ, анхаарах асуудлынхаа талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцон, тодорхой шийдвэр, уриалгыг гаргахаар хуран цугларлаа.

Өнөөдөр эрүүл мэндийн салбар ард түмнийхээ итгэлийг даасан, талархлыг хүлээсэн салбар болох уу? Эсвэл шалтаг тоочсон зовлон ярьсан хэвээрээ байх уу? гэдэг нь энд цугларсан “Мянган цагаан нөмрөгтөн” Та биднээс ихээхэн шалтгаална. Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтан, эмнэлгийн мэгргэжилтэн, ажилтан бид бүхнээс шалтгаалах мөнгөгүйгээр, чин сэтгэлээсээ хийж бүтээх ажил их байна. Удирдлага, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, хувь хүний ажлын зохион байгуулалт, арга барил гэдэг нь юугаар ч үнэлэмгүй хөрөнгө оруулалт гэдгийг дурьдахыг хүсч байна гэдгийг онцлон хэлэв.

2016 оны байдлаар нийт 3500 орчим эрүүл мэндийн байгууллагуудад 10 мянга гаруй их эмч ажиллаж байна. Тэдний 59.9 хувь нь УБ хотод, 40.1 хувь нь аймаг, орон нутагт ажиллаж байгаа юм.

2016 онд манай улсад 77803  эх амаржиж, 78194 хүүхэд шинээр мэндлэн, давхардсан тоогоор 17 006 503 хүн амбулаториор үзлэг хийлгэж, 849 051 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.