Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар 73 884 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3919 төрөлтөөр буюу 5.0 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 74 328 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3866 хүүхдээр буюу 4.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 38 538 буюу 51.8 хувь нь хүү, 35 790 буюу 48.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 20 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 26.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 21.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1009 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 306 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1244 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.7 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 384 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2017 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 15 812 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 369 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 9608 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 6204 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 28 төрлийн 44 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 144.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 363 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 82.9-оор буурсан байна.
Өнөөдөр85
Өчигдөр162
Энэ 7 хоногт13
Нийт2436
Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээний ажлыг зохион байгуулах

  • Улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч аж ахуй нэгж, иргэн нь засвар үйлчилгээ хийлгэх эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэдээлэл болон хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ.
  • Албан бичгээр ирүүлсэн эмнэлгийн тоног төхөөрөмжийн мэдээллийг засвар үйлчилгээ хариуцсан ажилтан бүртгэж авна.
  • Засвар үйлчилгээ хийлгэх аж ахуй нэгж байгууллагыг судалж гэмтлийг оношлуулж үнийн саналын хамт хүсэлт ирүүлсэн байгууллагад албан бичиг хүргүүлнэ.