Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар 73 884 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3919 төрөлтөөр буюу 5.0 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 74 328 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3866 хүүхдээр буюу 4.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 38 538 буюу 51.8 хувь нь хүү, 35 790 буюу 48.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 20 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 26.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 21.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1009 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 306 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1244 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.7 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 384 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2017 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 15 812 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 369 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 9608 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 6204 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 28 төрлийн 44 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 144.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 363 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 82.9-оор буурсан байна.
Өнөөдөр8
Өчигдөр218
Энэ 7 хоногт14
Нийт2583
Эмийн зохистой хэрэглээтэй холбоотой эрх зүйн баримт бичгүүд

Эрх зүйн баримтууд

 

Зар сурталчилгааны тухай хууль
Төрөөс эмийн талаар баримтлах бодлого 2014 оны УИХ-ын тогтоол 57
Төрөөс эмийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх төлөвлөгөө 425
Зайлшгүй шаардлагатай эмийн 7 дах жагсаалт 215
Эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага MNS:5524:2014
Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага MNS:5260:2015
Эрүүл мэндийн технологи, эм эмнэлгийн хэрэгслийн хадгалалт, түгээлтэд тавих ерөнхий шаардлага MNS:5530:2014
Эмийн жорын маягт, жор бичилт MNS:5376:2014
Биологийн идэвхит бүтээгдэхүүн ханган нийлүүлэх байгууллагад тавигдах нийтлэг шаардлага MNS:6396:2013
Антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, эмэнд нянгийн тэсвэржилт үүсэхээс сэргийлэх стратеги /2017-2020/
ЭМС-ын 2014 оны 365 дугаар тушаал "Эмийн аюулгүй байдлын хяналт үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх /Фармаковижилинс/ стратеги" /2014-2018/