Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар 73 884 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3919 төрөлтөөр буюу 5.0 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 74 328 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3866 хүүхдээр буюу 4.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 38 538 буюу 51.8 хувь нь хүү, 35 790 буюу 48.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 20 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 26.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 21.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1009 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 306 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1244 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.7 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 384 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2017 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 15 812 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 369 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 9608 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 6204 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 28 төрлийн 44 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 144.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 363 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 82.9-оор буурсан байна.
Өнөөдөр78
Өчигдөр232
Энэ 7 хоногт8
Нийт1281
“Илрүүлгийн өгөгдөл, үр дүнг тооцох аргачилал” сургалт зохион байгуулагдлаа.

Эрүүл мэндийн яамнаас 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Эрүүл мэндийн хөгжлийн төв Халдварт бус өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн эрүүл мэндийн газар, АШУҮИС-ийн харьяа НЭМС-тай хамтран “Хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх судалгааны арга зүйд сургах, бүртгэл мэдээллийн тогтолцоог сайжруулах сургалт”-ыг 6 дүүргийн ӨЭМТ-ийн дарга нар болон ӨЭМТ-ийн эмч нар, нийт 120 орчим эмч, мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгууллаа. Уг сургалтад хамрагдсанаар өрхийн эмч нар хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх арга зүйд суралцан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн судалгааг гаргаж, бүртгэл мэдээлэл сайжирч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүрэх анхан шатны тусламж үйлчилгээ ч түүнийг даган сайжрах юм. Ингэснээр тухайн хүүхдэд эрт арга хэмжээ авч, оношлон, эмчилж улмаар насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болохгүй байх, эрүүл саруул болоход нь туслах ач холбогдолтой юм.

Мөн дээрх үйл ажиллагааны  гүнзгийрүүлсэн сургалт болох  “Илрүүлгийн өгөгдөл, үр дүнг тооцох аргачлал” сургалтыг 2017 оны 03 сарын 24-ний өдөр зохион байгууллаа.