Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 8 сарын байдлаар 48 248 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4261 төрөлтөөр буюу 8.1 хувиар буурсан байна. 2017 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 48 564 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4196 хүүхдээр буюу 8.0 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 25 126 буюу 51.7 хувь нь хүү, 23 438 буюу 48.3 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.7 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 32.3-оор буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 683 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 294 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.4-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 683 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 294 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.4-оор буурсан үзүүлэлттэй байна. 2017 оны эхний 8 сарын байдлаар нас баралтын 10 371 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 620 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6315 тохиолдол буюу 60.9 хувь нь эрэгтэй, 4056 буюу 39.1 хувь нь эмэгтэй байна. Улсын хэмжээнд 27 төрлийн 31 180 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 102.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 908 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 84.6-оор буурсан байна.
Өнөөдөр351
Өчигдөр484
Энэ 7 хоногт781
Нийт212884
"Олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын хяналт сэргийлэлт” сэдэвт мэтгэлцээн зохион байгууллаа.

ЭМХТ нь “Олон эмэнд тэсвэртэй  нянгийн халдварын хяналт сэргийлэлт”  сэдэвт  мэтгэлцээнийг  ЭМЯ-ны харъяа УНТЭ, УХТЭ, ШУГТЭ,  ХСҮТ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ, СЭМҮТ, АӨСҮТ эмнэлгүүд болон Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын харъяа дүүргийн эмнэлгийн 54  эмч, эм зүйч нарын дунд зохион байгууллаа.

 6 гишүүнтэй 9 баг оролцож,  антибиотик эмнээс татгалзах болон хор уршгийг илэрхийлсэн мэндчилгээ, эмийн фармакокинетикийн бодлого бодох, тохиолдлыг үнэлэх даалгавар,  багийн гишүүд сэдвийн хүрээнд  асуулт, хариулт,  олон эмэнд тэсвэртэй  нянгийн халдварын үед хэрэглэгдэх антибиотикууд, тэдгээрийн сонголтыг хийх зэрэг мэргэжил, ур чадвар, дадлага шаардсан  мэтгэлцээнд оюун ухаан, авхаалж самбаагаа уралдууллаа.

“Олон эмэнд тэсвэртэй  нянгийн халдварын хяналт сэргийлэлт”  сэдэвт   мэтгэлцээнд

1-р байр Улсын гуравдугаар төв эмнэлэг

2-р байр Улсын нэгдүгээр төв эмнэлэг

3-р байр Улсын хоёрдугаар төв эмнэлэг тус тус эзэллээ.

Мэтгэлцээн нь

-       Олон эмэнд тэсвэртэй нянгийн халдварын үед антибиотик эмийн сонголт хийх, мэдлэг сайжирсан.

-       Эмнэлгүүдийн дунд “Антибиотик эмийн салбар хороо”-ны үйл ажиллагааны тайлангийн илтгэл тавигдаж, туршлага солилцсон .

-       Тохиолдлыг үнэлэх, антибиотик эмийн сонголт хийх, татгалзах, мэдлэг, чадвар олж авсан үр дүнтэй арга хэмжээ боллоо.