Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар 73 884 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3919 төрөлтөөр буюу 5.0 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 74 328 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3866 хүүхдээр буюу 4.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 38 538 буюу 51.8 хувь нь хүү, 35 790 буюу 48.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 20 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 26.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 21.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1009 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 306 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1244 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.7 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 384 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2017 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 15 812 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 369 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 9608 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 6204 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 28 төрлийн 44 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 144.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 363 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 82.9-оор буурсан байна.
Өнөөдөр71
Өчигдөр302
Энэ 7 хоногт15
Нийт2954
Зарлал

2016 ОНЫ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ МЭРГЭЖЛИЙН НИЙГЭМЛЭГ, ХОЛБООДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаа 2016 онд журмын дагуу зохион байгуулагдах тул энэхүү үйл ажиллагааг 2016 онд шинээр зохион байгуулах хүсэлтэй мэргэжлийн нийгэмлэг холбоод шалгуурын дагуу материалаа бүрдүүлж 2015 оны 10 сарын 9-ны өдрөөс 2015 оны 11 сарын 9-ны өдрийн хооронд (16:00 цаг) Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эмнэлгийн мэргэжилтний хөгжлийн албанд ирүүлнэ үү.

 Мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоод www.chd.mohs.mn  хаягаар орж бүрдүүлэх материалын талаар мэдээлэл авна уу.

 (Материал хүлээн авах сүүлийн хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 16:00 цаг)

 Эрүүл мэндийн хөгжлийн төв

Бүрдүүлэх материалыг татаж авах

1.Эмнэлгийн мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг зохион байгуулах мэргэжлийн нийгэмлэг, холбоодын чадамжийг үнэлэх шалгуур үзүүлэлт