Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар 57 593 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3206 төрөлтөөр буюу 5.9 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 57 961 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3221 хүүхдээр буюу 5.9 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 846 буюу 51.5 хувь нь хүү, 28 115 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.4 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 0.5-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 794 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 991 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны эхний 9 сарын байдлаар нас баралтын 12 899 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1168 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 7829 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 5070 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 26 төрлийн 31 109 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 97.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2716 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.7-оор буурсан байна.
ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА

Ерөнхий мэдээлэл:

Хүн амд эрүүл зан үйл төлөвшүүлэх, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих орчин бүрдүүлэх мэдээлэл сурталчилгааг  тасралтгүй, өргөн цар хүрээтэйгээр олон нийтэд хүргэж байж үр дүнг нь хүртэх боломжтой юм. Иймээс хүн амд Эрүүл мэндийн салбарын мэдээ, мэдээлэл,эрүүл мэндийн зөвлөгөөг тасралтгүй, бодитой, хүртээмжтэй, үндэсний хэмжээнд түгээж олон нийтэд хүргэх зорилгоор Эрүүл мэндийг дэмжих сангаас хамтран ажиллах хэвлэл мэдээллийн байгууллагуудыг сонгон шалгаруулалтад урьж байна.

Энэхүү сонгон шалгаруулалтад дараах шаардлага хангасан Монгол улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүд: Телевиз, Радио, Сонин, Сэтгүүл, Вэб сайтууд оролцох боломжтой бөгөөд  саналаа  2014 оны 06 сарын 23-ны дотор Эрүүл мэндийн хөгжлийн төв-Эрүүл мэндийг дэмжих санд ирүүлнэ үү

Сонгон шалгаруулах техникийн нөхцөл:

ТЕЛЕВИЗ, РАДИО:

  • Монгол улсын орон даяар нэвтрүүлгээ цацдаг байх
  • Хамтран ажиллах хүрээнд хийгдэх ажлыг гүйцэтгэх мэргэжлийн уран бүтээлчдийн багтай байх
  • Эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийн нэвтрүүлэг бэлтгэн үзэгчдэд хүргэдэг туршлагатай байх
  • Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээллийн тогтмол өдөр, цаг, булан ажиллуулах
  •  Үйл ажиллагаа нь жигдрээд 2 ба түүнээс дээш жил болсон  байх

СОНИН:

  • Өдөр тутмын сонин байх ба захиалганд орсон байх
  • Эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийн булан бэлтгэн уншигчдад хүргэдэг туршлагатай байх, эрүүл мэндийн мэргэшсэн сэтгүүлч ажиллуулах
  • Үйл ажиллагаа нь жигдрээд 2 ба түүнээс дээш жил болсон  байх

СЭТГҮҮЛ, ВЭБ САЙТ:

  • Сэтгүүл бол захиалганд орсон байх, Вэб сайт бол байнгын үйл ажиллагаатай буюу мэдээллээ өдөр бүр шинэчилдэг байх
  • Эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийн булан бэлтгэн уншигчдад хүргэдэг туршлагатай байх, эрүүл мэндийн мэргэшсэн сэтгүүлч ажиллуулах
  • Үйл ажиллагаа нь жигдрээд 2 ба түүнээс дээш жил болсон  байх

Сонирхсон байгууллагууд нэмэлт мэдээллийг 2014 оны 06 сарын 18-ны 09:00 – 20-ны 17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурьдсан хаягаар 2014 оны 06 сарын 23-ны 17:00 цагийн дотор ирүүлнэ үү.

Эрүүл мэндийн хөгжлийн төв – Эрүүл мэндийг дэмжих сан.

Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайвны гудамж-13Б,

3 давхарт 304 тоот, Утас: 310371