Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.
“АЗИЙН ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 7 ХОНОГ - 2018“ ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

“АЗИЙН ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ 7 ХОНОГ - 2018“ ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

 “Нэг алхам урагшлацгаая, Азийн эрхтэн шилжүүлэн суулгагсдын хамтын ажиллагаа” уриан дор “Азийн эрхтэн шилжүүлэн суулгах 7 хоног - 2018” сэдэвт хурал 11 дүгээр сарын 08 – 10-ны өдрүүдэд БНСУ-ын Бусан хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд Азийн бүх улс орны төлөөлөгчид уг хуралд оролцож байна.

Энэхүү хурал нь жил бүр зохион байгуулагдан Азийн орнуудын Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны туршлагаа солилцох индэр болж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг юм.

Энэ жилийн хуралд тус төвд Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба шинээр байгуулагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн хөгжлийн төвийн төлөөлөл анх удаа оролцлоо. Төвийн Ерөнхий захирал Д.Ганцэцэг “Азийн эрхтэн шилжүүлэн суулгалтын өөрчлөлтүүд” сэдэвт хурлыг удирдаж, ЭЭЭШСҮАЗА-ны дарга П.Батчулуун илтгэл тавилаа.

Түүнчлэн бусад улс орны эрхтэн шилжүүлэн суулгах холбоодоос туршлага судлан, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг судлаж байна.

“Азийн Эрхтэн Шилжүүлэн Суулгах 7 хоног-2018 “ хуралд Монголын талаас ЭМХТ-өөс гадна ХСҮТ, ГССҮТ, УГТЭ, УНТЭ-ийн эмч нар оролцож байна