Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.
ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Эрүүл мэндийн хөгжлийн төв гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд энэ удаад Сувон эмэгтэйчүүдийн их сургуулийн Судалгааны алба болон сувилахуйн сургуультай хамтран ажиллахаар Харилцан ойлголцлын санамж бичгийг байгууллаа.

Энэхүү Санамж бичгийн хүрээнд манай улсын сувилахуйн сургалтын хөтөлбөрийн боловсруулах, олон улсын жишигт хүргэхээр хамтран ажиллах, мөн хамтарсан судалгааг үр дүнтэйгээр хийхээр хэлэлцэн тохиролцлоо.

Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Сувон эмэгтэйчүүдийн их сургуулийн талаас  Хамтын ажиллагаа албаны дарга Вол Сүн Ким, Юу Кён Жэ, Сувилахуйн тусламж үйлчилгээний албаны Профессор Чон И Ён, Жан Хаг Юу нар, ЭМХТ-ийн талаас  Захиргаа, санхүү, дотоод хяналтын албаны дарга Т.Содгэрэл, ХНБЗА-ны дарга Т.Учрал, Ерөнхий нягтлан бодогч Б.Очир, гадаад хамтын ажиллагааны мэргэжилтэн Ш.Солонго нар байлцлаа.

Сувон хотын Сувон эмэгтэйчүүдийн их сургууль нь 1969 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш эрчимтэй хөгжиж улсдаа Хүний нөөцийн хөгжлийн сургалтаараа БНСУ-ын Боловсролын Яамнаас Тэргүүлэгч хэмээн нэрлэгдсэн байгууллага юм.