Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны эхний 3 сарын байдлаар 18 235 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 321 төрөлтөөр буюу 1.7 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээнд 18 352 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 319 хүүхдээр буюу 1.7 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 9284 буюу 50.6 хувь нь хүү, 9068 буюу 49.4 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 3 сарын байдлаар эхийн эндэгдлийн 4 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.8 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 5.0-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 3 сарын байдлаар нялхсын эндэгдлийн 268 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 13 тохиолдолоор буюу 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны эхний 3 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 317 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.3 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15 тохиолдолоор буурсан байна. Нас баралт: 2019 оны эхний 3 сарын байдлаар нас баралтын 4304 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 38 тохиолдолоор буурсан байна. Нийт нас баралтын 2613 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 1691 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 2019 оны эхний 3 сарын байдлаар 23 төрлийн халдварт өвчний 10 155 тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 31.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 565 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 1.2-оор нэмэгдсэн байна.
Програм хангамж хөгжүүлэх компани сонгон шалгаруулах зар

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ болон олон нийтийн түвшинд эрүүл мэндийн мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь төслийн хүрээнд Visiting Home Service буюу гэрийн эргэлтийн тусламж үйлчилгээний програм хангамжийг хийж гүйцэтгэх програм хангамж хөгжүүлэх компани сонгон шалгаруулах зар

            VHS мобайл аппликейшн систем нь сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний багцад мөрдөх удирдамж, стандарт, журмын дагуу халдварт болон халдварт бус өвчний тусламж үйлчилгээ, хүн амзүйн мэдээллийн цаасан бүртгэлийг цахимжуулах зорилготой ба өрх болон сумдын эрүүл мэндийн төвд ашиглагдана. VHS гэрийн эргэлтийн тусламж үйлчилгээний програм хангамжийг эрт, илрүүлгийн програм хангамж болгон цаашдаа эрүүл мэндийн салбарт ашиглан жирэмсэн эмэгтэйчүүдийн бүртгэл, насанд хүрэгчдийн бүртгэл, 5-18 насны, 5 хүртэлх насны хүүхдийн  бүртгэлийн сан үүсгэн тайлан мэдээг боловсруулан гаргах зорилготой.

Visiting Home Service буюу гэрийн эргэлтийн тусламж үйлчилгээний програм хангамжийг хийж гүйцэтгэх Програм хангамж хөгжүүлдэг компани нь дараах холбоос бүхий програм хангамжийн техникийн шийдэл, тайлангийн маягтуудын дагуу веб болон мобайл аппликешнийг гүйцэтгэн эх кодын хамт Эрүүл мэндийн хөгжлийн төвд хүлээлгэн өгнө.

Үүнд:

  1. Visiting Home Service буюу гэрийн эргэлтийн тусламж үйлчилгээний програм хангамжийн техникийн шийдэл энд дарж татаж авна уу.
  2. Насанд хүрэгчид, 5-18 нас, 5 хүртэлх насны хүүхдийн эрт илрүүлгийн үзлэгийн  тайлангийн маягтуудыг энд дарж татаж авна уу.

Visiting Home Service буюу гэрийн эргэлтийн тусламж үйлчилгээний веб болон мобайл аппликешн програм хангамжийг хийж гүйцэтгэх Програм хангамж хөгжүүлдэг компанид тавигдах шаардлага:  

1.         Эрүүл мэндийн салбарт ижил төрлийн програм хангамж хийж байсан туршлагатай эрүүл мэндийн салбарт програм хангамж нь хэвийн ажиллаж байгаа.

2.         Програм хангамжийн хөгжүүлэлт хийсэн 5-аас дээш жилийн ажлын туршлагатай байх.

3.         Томоохон хэмжээний веб, портал сайт хийж гүйцэтгэхтэй холбоотой  ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Сонгон шалгаруулалтад оролцох Програм хангамж хөгжүүлдэг компани нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Үүнд:

Компанийн танилцуулга, хийсэн ижил төрлийн ажлын жагсаалт– монгол хэл дээр;

Програм хангамжийн инженерийн боловсрол, мэргэжил, мэргэшил, мэдлэгээ нотлохуйц диплом, сертификат, гэрчилгээ г.м баримтуудын хуулбар;

Уг веб болон мобайл аппликешний хийхийг сонирхсон хуулийн этгээд нь дор дурдсан хаягаар биечлэн эсхүл цахимаар 2018 оны 10-р сарын 31-ний өдрийн 16:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн хаяг: Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө 13б, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо.

Нэмэлт мэдээлэл авах

Утас: 11-310371, 99840403

И-мэйл: erdeneochir@hdc.gov.mn 

Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн Эрүүл Мэндийн Мэдээллийн Алба