Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар 51 360 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3112 төрөлтөөр буюу 6.5 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 51 677 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3113 хүүхдээр буюу 6.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 26 603 буюу 51.5 хувь нь хүү, 25 074 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.2 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 2.5-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 691 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.7-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 8 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 869 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 8 сарын байдлаар нас баралтын 11 439 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1068 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 6943 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 4496 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 26 төрлийн 28 243 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 88.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2937 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 13.1-оор буурсан байна.
Сул ажлын байрны зар

 

 Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд доорхи мэргэжлийн чиглэлээр ажилд сонгон шалгаруулж авна.

Нээлттэй ажлын байр

 

Тавигдах шаардлага

Материал хүлээн авах хугацаа

1

Дурангийн эмч /Хоол боловсруулах эрхтэний эмгэг судлалын эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч
  • Дурангийн эмчээр мэргэшсэн 5 жилийн хугацаатай эмчлэх эрхийн гэрчилгээтэй.
  • Тухайн мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан.

2018.03.30

2

Нярайн эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч
  • Нярайн эмчийн мэргэшил эзэмшсэн.
  • 5 жилийн хугацаатай эмчлэх эрхийн гэрчилгээтэй.
  • Тухайн мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан.

2018.03.30

3

Хүүхдийн эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • 5 жилийн хугацаатай эмчлэх эрхийн гэрчилгээтэй.
  • Тухайн мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан

2018.03.30

4

Хүүхдийн согог заслын эмч /ортопед/

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч
  • Хүүхдийн согог заслын эмчээр мэргэшсэн
  • 5 жилийн хугацаатай эмчлэх эрхийн гэрчилгээтэй.
  • Тухайн мэргэжлээр ажилласан туршлагатай

2018.03.30

5

Мэдрэлийн эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч
  • Мэдрэлийн эмчийн мэргэшил эзэмшсэн.
  • 5 жилийн хугацаатай эмчлэх эрхийн гэрчилгээтэй.
  • Тухайн мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан.

2018.03.30

6

Нүдний эмч

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг бакалавр зэрэгтэй төгссөн.
  • Хүний их эмч
  • Нүдний эмчийн мэргэшил эзэмшсэн.
  • 5 жилийн хугацаатай эмчлэх эрхийн гэрчилгээтэй.
  • Тухайн мэргэжлээрээ 3-оос доошгүй жил ажилласан.

2018.03.30

7

Эм зүйн эм судлаач

  • Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг эм зүйчээр төгссөн.
  • Эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй.
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай.
  • Англи хэлний зохих мэдлэгтэй.

2018.03.30

8

Сувилагч

  • Сувилахуйн дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөн.
  • Сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй.

2018.03.30

9

Хөдөлгөөн засалч

  • Сувилахуйн дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөн.
  • Харилцааны болон хувийн соёлтой
  • Ажлын ачаалал даах, хариуцлагатай
  • Ёсзүйг баримтлан ажиллах

2018.03.30

10

Лавлах мэдээллийн ажилтан

  • 25-30 насны эмэгтэй
  • Их дээд сургууль төгссөн /Эрүүл мэндийн чиглэлээр сургууль төгссөн бол давуу тал болно/
  • Харилцааны болон хувийн өндөр соёлтой
  • Ёс зүйг баримтлан ажиллах, хариуцлагатай
  • Ажлын ачаалал даах чадвартай

2018.03.30

11

Гэрээт үйлчлэгч

  • 25-40 насны эмэгтэй
  • Бүрэн дунд түүнээс дээш боловсролтой
  • Харилцааны болон хувийн соёлтой
  • Ажлын цаг баримталдаг, ажлын зохион байгуулалттай
  • Тогтвор суурьшилтай ажиллах

2018.03.30

12

Гэрээт харуул

  • 25-45 насны эрэгтэй
  • Цэргийн алба хаасан эсвэл харуул хамгаалалтын чиглэлээр сургалтанд хамрагдсан
  • Бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой
  • Хариуцлагатай үнэнч шударга
  • Элдэв муу зуршилгүй
  • Харилцааны болон хувийн соёлтой

2018.03.30

 

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн №1 маягт бөглөсөн байх
  • Мэргэжлийн дипломны хуулбар
  • Мэргэжлийн зөвшөөрөл шаардлагатай мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Гурван үеийн түүх
  • Урьд ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт
  • Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

Хүний нөөцийн алба 

Холбоо барих утас:95088568, 89031956

2018.03.19