Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар 73 884 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3919 төрөлтөөр буюу 5.0 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 74 328 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3866 хүүхдээр буюу 4.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 38 538 буюу 51.8 хувь нь хүү, 35 790 буюу 48.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 20 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 26.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 21.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1009 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 306 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1244 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.7 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 384 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2017 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 15 812 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 369 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 9608 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 6204 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 28 төрлийн 44 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 144.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 363 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 82.9-оор буурсан байна.
Өнөөдөр71
Өчигдөр344
Энэ 7 хоногт792
Нийт216419
Энэ сард 13 эмч, эмнэлгийн мэргэжилтэн Япон, БНСУ, БНЭУ суралцана.

 Энэ сард 13 эмч, эмнэлгийн мэргэжилтэн Япон, БНСУ, БНЭУ суралцана.

Эх орондоо чанартай эмчилгээ оношилгоог бүрэн авдаг болгох, гадаадад эмчилгээнд явах урсгалыг багасгах зорилгоор нийт 39 өвчнөөс 7-г нь 2017 онд эх орондоо эмчилдэг болсон. Харин 2018 онд 28- г нь эмчилдэг болохоор эмч мэргэжилтнүүдээ Япон, БНСУ, ОХУ, АНУ, БНЭУ зэрэг хөгжингүй оронд сургахаар болж, эхний ээлжийн эмч нар өнгөрсөн 12 сард явсан. Энэ хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  Япон, БНСУ, БНЭУ-д суралцахаар явах гэж буй эмч нартай уулзлаа. 

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ “Эхний ээлжинд БНСУ, Япон улсад 43 эмч багаараа суралцахаар явсан. Энэхүү арга хэмжээ нь иргэдийн гадаадад явж эмчлүүлэх урсгалыг багасгах, эмч мэргэжилтэнүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх зорилгоор хийгдэж буй ажил. Сургалтад хамрагдаж ирээд сурсан, мэдсэн, олж авсан туршлагаа бусдадаа түгээх, сургагч багш болж, үр дүнтэй ашиглах тал дээр анхаарах хэрэгтэй”  гэлээ.

Энэ удаагийн сургалтанд  ЭХЭМҮТ, ХСҮТ, ГССҮТ, Геронтологийн үндэсний төв, нийт 13 эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд 14 хоногоос 6 сарын хугацаатайгаар дараахь 5 чиглэлээр  сургалтанд хамрагдана.

Үүнд: 

Сургалтын

 чиглэл

Сургалтанд хамрагдах хүний тоо

Сургалтанд хамрагдах байгууллагын нэр

Суралцах улс, байгууллага

Суралцах хугацаа /хоног/

2018 он

/1 сард сургалтанд хамрагдах хүний тоо/

  1.  

Нуруу нугасны дурангийн мэс засал

5

Гэмтэл согог судлалын үндэсний төв

БНСУ

45 хоног

 

I/23 -нд явна.

  1.  

Настанд үзүүлэх тусламж, үйлчилгээний зохион байгуулалт

2

Геронтологийн үндэсний төв

Япон

10 хоног

I/15 –нд явсан.

  1.  

Хавдрын химийн бай эмчилгээ, хими эмчилгээний хордлогын хүндрэл

2

Хавдар судлалын үндэсний төв

Япон

30 хоног

I/21-нд явна.

  1.  

Хүүхдийн хавдарын мэс засал

2

Эх хүүхдийн эрүүл мэндийн  үндэсний төв

БНЭУ

30 -60 хоног

I/ 26–нд явна.

  1.  

Өндгөвчний төрөлхийн дутуу хөгжлөөс үүдсэн үргүйдэл

2

Нийт 5 чиглэлээр 4 байгууллагын 13 эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан 3 улсад суралцана.