Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар 57 593 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3206 төрөлтөөр буюу 5.9 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 57 961 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3221 хүүхдээр буюу 5.9 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 846 буюу 51.5 хувь нь хүү, 28 115 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.4 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 0.5-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 794 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 991 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны эхний 9 сарын байдлаар нас баралтын 12 899 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1168 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 7829 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 5070 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 26 төрлийн 31 109 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 97.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2716 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.7-оор буурсан байна.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ванчаарайн мэндэлсний 85 насны ой, Хөдөлмөр алдарыг тэмдэгл

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Ванчаарайн мэндэлсний 85 насны ой,  Хөдөлмөр алдарыг тэмдэгллээ.

Эрүүл мэндийн салбарын түүхэнд зохиол бүтээл туурвих хөдөлмөр зүтгэлээрээ онцгой байр суурь эзэлдэг, эгэл түмэндээ Зохиолч нэрээр  овоглогдсон хүн бол Ш.Ванчаарай юм.

Монголын Зохиолчдын Эвлэлийн шагналт зохиолч,  Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Шагжийн Ванчаарайн мэндэлсний 85 насны ой, үргэлжилсэн үгийн зохиол туурвиж эхэлсний 60 жилийн ойн хүндэтгэлийн  арга хэмжээг ЭМЯ, ЭМХТ, ахмадын зөвлөл, түүний хамтран зүтгэж байсан эрүүл мэндийн болон утга зохиолын салбарын анд нөхөд, гэр бүл нь хамтран зохион байгууллаа.

Тэрээр улсын их сургуулийн анагаах ухааны ангийг 1959 онд төгсөж, хүний их эмчийн мэргэжилтэй болж ажил хөдөлмөрийн гараагаа Хүүхдийн төв эмнэлэгт хүүхдийн эмчээр эхлүүлсэн цагаас хойш хүн ардынхаа эрүүл энхийн манаанд тасралтгүй 50 гаруй жил ажилласан байна.

1962-1965 онд “Ариун цэвэр-гэгээрлийн ордон”-ы арга зүйч эмчээр ажиллахдаа эрүүл мэнд, ариун цэврийн сурталчилгааны тайлбарт үзүүлэн таниулах материал санаачлан хийсэн нь тухайн үедээ шинэлэг бөгөөд иргэдэд эрүүл мэндийн боловсрол эзэмшүүлэхэд чиглэсэн үр дүнгээ өгсөн ажил болсон.

1965-1968 онд Монголын эрдэм дэлгэрүүлэх Нийгэмлэгийн анагаах ухааны сурталчилгаа хариуцсан референт, 1968-1971 онд Монголын Үндэсний телевизэд анагаах ухааны сурталчилгаа хариуцсан редактор, 1971-1983 онд Ариун цэвэр гэгээрлийн ордны арга зүйн тасгийн даргаар тус тус ажиллан хүн амаа эрүүлжүүлэх, орчин цагийн эрүүл мэндийн дэлхийн жишигт нийцэхүйц бүхэл бүтэн тогтолцоог бүрдүүлэхэд Ш.Ванчаарай гуай онцгой үүрэг гүйцэтгэсэн. Эрүүлийг хамгаалах яамны Сэтгүүлүүдийн нэгдсэн редакцийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа “Эрүүл мэнд” сэтгүүл улиралд 1 удаа гардаг байсныг хоёр сар тутам 1 удаа гаргаж 30.000 захиалагчтай байсныг 100.000 захиалагчтай болгон олон түмэнд хүргэж, иргэдэд эрүүл мэндээ дээдлэх, эрүүл аж төрөх ёсыг сурталчилсан гол хэвлэл болгосон.

Тэрбээр 60 жилийн тэртээгээс үргэлжилсэн үгийн зохиол бичиж эхэлсэн бөгөөд хүн ардынхаа төлөө хүч хөдөлмөрөө зориулна гэж тангараг тавьсан ч бичих ажлаа хослуулан хийж бүтээлээ туурвисаар ирсэн.

“Хун" нэртэй өгүүллэг 50-иад оны сүүлчээр хэвлэгдэж байсан бол өнөөдөр нийтийн хүртээл болсон 20-иод ном бүтэээлийг туурвижээ.

Нийтлэлч Ш.Ванчаарай анагаах ухааны сонин сэтгүүлд ажиллах хугацаандаа Монголын эрүүл мэндийн салбарын эмч ажилтны амьдрал, ажил үйлсийг уншигчиддаа хүргэхээр 120 гаруй хүний  хөрөг найруулал, тэмдэглэл, 60 гаруй өгүүллэг бичснээрээ  бусад зохиолчдоос онцлог  юм.

Ш.Ванчаарай гуайн  60 жил бүтээл туурвисан нөр их хөдөлмөрийг төр засгаас үнэлэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнасан билээ.

Манай байгууллагын хамт олон энэхүү нэр хүндтэй ахмадтай мөр зэрэгцэн ажиллаж түүний бүтээл туурвилыг уншин сургаал үгийг сонсож байдагтаа  талархаж байдаг.