Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 6 сарын байдлаар 38 055 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2743 төрөлтөөр буюу 7.8 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 38 310 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2774 хүүхдээр буюу 7.8 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 19 716 буюу 51.5 хувь нь хүү, 18 594 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 12 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 31.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 3 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 6.0-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 529 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.8 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 649 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.7-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 6 сарын байдлаар нас баралтын 8515 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 770 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 5175 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 3340 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 25 төрлийн 21 827 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 68.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 4250 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 16.6-оор буурсан байна.
“Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах” төслийн

“Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах” төслийн үнэлгээний баг ажиллав.

 Эрүүл мэндийн яам Японы ЖАЙКА байгууллагатай хамтран “Анхан ба хоёр дахь шатлалын эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараахь сургалтыг сайжруулах” төслийг 2015 оны 5 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Энэхүү төсөл нь 5 жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд Эмнэлгийн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараахь сургалтыг боловсронгуй болгох замаар Эрүүл мэндийн анхан болон хоёрдогч шатлалын тусламж, үйлчилгээг сайжруулах зорилготой юм.   Эрүүл мэндийн хөгжлийн төв уг төслийн хэрэгжилтийг ханган хамтран ажиллдаг.

Төсөл хэрэгжээд 2.5 жилийн хугацаа өнгөрч байгаа тул өнөөг хүртэл хэрэгжүүлсэн арга хэмжээнд үнэлэлт дүгнэлт өгөх, үлдсэн 2.5 жилийн хугацаанд төслийн үйл ажиллагааны матрикст шаардлагатай өөрчлөлтийг оруулах эсэх асуудлыг судлах зорилгогоор Японы ЖАЙКА байгууллагын  төв, Японы Олон улсын эрүүл мэндийн судалгааны төв, Токиогийн их сургуулийн төлөөлөл оролцсон үнэлгээний баг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 08-ны өдрүүдэд ирж ажиллалаа.

Төслийн үнэлгээний баг ЭМЯ, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн холбогдох албан тушаалтан, мэргэжилтнүүдтэй уулзаж  цаашид төслийн хүрээнд нэмэлтээр тусгах үйл ажиллагааны талаар санал  солилцсоны зэрэгцээ төслийн загвар аймаг болох Орхон, Булган аймгуудын Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэгт ажиллаж төгсөлтийн дараахь сургалтыг явуулах бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар танилцаж, санал солилцсон байна.  

Үнэлгээний баг 12 дугаар сарын 07-ны өдөр ЭМЯ-нд төслийн хэрэгжилтийн явцад хийсэн үнэлгээний үр дүнг танилцуулахын зэрэгцээ цаашид төслийн хүрээнд нэмэлтээр хэрэгжүүлэх боломжтой үйл ажиллагааг эцэслэн тохирч  энэ тухай протоколд ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Оюунчимэг, Япон дахь ЖАЙКА байгууллагын Хүний хөгжлийн хэлтсийн эрүүл мэндийн 4 дүгээр багийн ерөнхий зохицуулагч Ашида Тацүя нар гарын үсэг зурав. Түүнчлэн Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат төслийн үнэлгээний багийн гишүүдийг хүлээн авч уулзан 2018 оны 1 дүгээр сард  зохион байгуулах төслийн Хамтарсан зохицуулах зөвлөлийн хурлаар холбогдох баримт бичигт албан ёсны нэмэлт оруулж талууд гарын үсэг зурахаар тохиролцсон байна.