Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 3 сарын байдлаар 18 556 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2014 төрөлтөөр буюу 12.2 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 3 сарын байдлаар улсын хэмжээнд 18 671 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2029 хүүхдээр буюу 12.2 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 9640 буюу 51.6 хувь нь хүү, 9031 буюу 48.4 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 3 сарын байдлаар эхийн эндэгдлийн 5 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 26.8 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 3.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 281 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 15.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 12 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 1.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 3 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 332 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.9-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 3 сарын байдлаар нас баралтын 4342 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 445 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 2638 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 1704 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 22 төрлийн 9591 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 30.7 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 1948 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 7.0-оор буурсан байна.
Өнөөдөр71
Өчигдөр344
Энэ 7 хоногт792
Нийт216419
2017-12-08-ны Төв аймгийн эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим ш
2017-12-08-ны Төв аймгийн эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтын дүн
Код Регистер№ Мэргэжил  Авсан оноо Үр дүн  Шалгалтын огноо 
1 7502 УХ92120533 Нүүр ам судлалын их эмч 40 Тэнцээгүй 12/8/2017
2 3652 НЮ75032124 Сувилагч 81 Тэнцсэн 12/8/2017
3 4617 ГО87071761 Бага эмч 57 Тэнцээгүй 12/8/2017
4 4618 НР87071960 Бага эмч 58 Тэнцээгүй 12/8/2017
5 4619 НГ91102823 Бага эмч 61 Тэнцээгүй 12/8/2017
6 4621 НМ72032100 Бага эмч 49 Тэнцээгүй 12/8/2017
7 3651 НИ89082229 Сувилагч 58 Тэнцээгүй 12/8/2017
8 4620 НВ67020121 Бага эмч 61 Тэнцээгүй 12/8/2017