Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар 60 817 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4764 төрөлтөөр буюу 7.3 хувиар буурсан байна. 2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 61 187 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4708 хүүхдээр буюу 7.1 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 31 665 буюу 51.8 хувь нь хүү, 29 522 буюу 48.2 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 24.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 17 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 24.1-оор буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 849 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 293 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1034 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 372 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.4-оор буурсан үзүүлэлттэй байна. 2017 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 13 109 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 438 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7964 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 5145 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Улсын хэмжээнд 28 төрлийн 36 695 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 120.0 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 762 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 84.3-оор буурсан байна.
Өнөөдөр78
Өчигдөр176
Энэ 7 хоногт38
Нийт7889
"Нээлттэй хаалганы өдөр" Эрүүл мэндийн хөгжлийн төв

Манай байгууллага  2017  оны 12 дугаар сарын 7-ны өдөр 9:00-16:00 цагийн хооронд “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулах гэж байна.

“Нээлттэй хаалганы өдөр”-өөр эрүүл мэндийн салбарын  статистик мэдээ, мэдээлэл, эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа  эрхлэх зөвшөөрөл, төгсөлтийн дараах сургалт, эрүүл мэндийн байгууллагын магадлан итгэмжлэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн шалгалт, тохируулга, эмийн бүртгэл, зохистой хэрэглээний талаарх  мэдээллийг олон нийтэд түгээнэ.

Түүнчлэн гадаадын эмч мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох үйл ажиллагааны талаар уулзалт, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд зориулсан дадлага сургалт,  эрүүл мэндийн байгууллагын чанар магадлан итгэмжлэлийн асуудлаар  21 аймагтай цахим сургалт зохион байгуулж,  мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг төлбөргүй авахаар төлөвлөн ажиллаж байна.