Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар 5956 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 277 төрөлтөөр буюу 4.4 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2019 оны 1 сарын байдлаар улсын хэмжээнд 6001 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 270 хүүхдээр буюу 4.3 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 3063 буюу 51.0 хувь нь хүү, 2938 буюу 49.0 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар эхийн эндэгдлийн 3 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 50.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 34.1-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 112 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 18.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор өссөн үзүүлэлттэй байна.Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2019 оны 1 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 139 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 23.2 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2019 оны 1 сарын байдлаар нас баралтын 1573 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 87 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 917 тохиолдол буюу 58.3 хувь нь эрэгтэй, 656 буюу 41.7 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 18 төрлийн 3671 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 11.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 333 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 0.9-оор нэмэгдсэн байна.
Үнийн санал авах тухай

“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” Монгол улсын хуулийн 33.1 дэх заалтыг үндэслэн Хүүхдийн ахуйн осол гэмтлийн талаар МСС-ны материал хэвлүүлэх ажилд доорх нөхцлийн дагуу үнийн саналаа 2012 он 8 дүгээр сарын 11-ны  дотор ирүүлнэ үү. 

  1. Бүтээгдэхүүний нэр:         Санамж – 2 төрөл

Үндсэн түүхий эд:              157 гр  шохойтой цаас

Хэвлэлийн өнгө:                  4+4

Формат хэмжээ:                  А 5

Тоо хэмжээ:                          нэг төрөл 10 000ш= 2 төрөл 20 000ш

  1. Бүтээгдэхүүний нэр:         Зурагт хуудас – 1 төрөл

Үндсэн түүхий эд:              250 гр  шохойтой цаас, бүрэлттэй

Хэвлэлийн өнгө:                  4+0

Формат хэмжээ:                  А 2

Тоо хэмжээ:                          1000 ш

  1. Бүтээгдэхүүний нэр:         Товхимол – 1 төрөл

Үндсэн түүхий эд:              Хавтас: 200 гр  шохойтой цаас, бүрэлттэй

                                                Дотор тал: 157 гр  шохойтой цаас, 8 нүүр

Хэвлэлийн өнгө:                  4+4

Формат хэмжээ:                  А 5

Тоо хэмжээ:                          5000 ш

Холбогдох утас- 70110893, 99164101. факс- 320633

Хамтран ажилласанд баярлалаа.

ЗГХА-ЭМГ-ын Нийгмийн Эрүүл Мэндийн Хэлтэс