Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар 60 817 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4764 төрөлтөөр буюу 7.3 хувиар буурсан байна. 2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 61 187 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4708 хүүхдээр буюу 7.1 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 31 665 буюу 51.8 хувь нь хүү, 29 522 буюу 48.2 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 24.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 17 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 24.1-оор буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 849 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 293 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1034 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 372 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.4-оор буурсан үзүүлэлттэй байна. 2017 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 13 109 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 438 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7964 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 5145 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Улсын хэмжээнд 28 төрлийн 36 695 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 120.0 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 762 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 84.3-оор буурсан байна.
Өнөөдөр78
Өчигдөр176
Энэ 7 хоногт38
Нийт7889
Сахилга, хариуцлагыг чангатгаж, дэг журам тогтоохыг үүрэг болгов.

Сахилга, хариуцлагыг чангатгаж, дэг журам тогтоохыг үүрэг болгов.

Төрийн ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор Засгийн газраас бүх сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга, агентлагийн дарга, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад Албан даалгавар хүргүүлэв

Албан даалгаварт:

- Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж, улс төрөөс ангид байж, мэргэжлийн өндөр мэдлэг, ур чадвар, ёс суртахуунтай байх

- Төрийн албыг хувийн ашиг хонжооны гишгүүр болгох гэсэн оролдлогыг тухай бүр нь таслан зогсоож, авилга, хээл хахууль, хүнд суртал, шударга бус байдалтай бүх шатанд тууштай тэмцэх

- Төрийн албан хаагчийн ажлыг дүгнэн хариуцлага тооцох, урамшуулж байхыг даалгалаа. Ингэхдээ тухайн ажилтан, албан хаагчдын ажлын бүтээмж, үр дүн, санал санаачлага, сахилга, хариуцлага, иргэдийн санал хүсэлтэд шуурхай хариу өгсөн байдал зэргийг харгалзах юм. 

Мөн:

- Хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд аливаа ажил, асуудлыг шуурхай зохион байгуулах, гүйцэтгэлийн явц, үр дүнд хяналт тавих, төрийн албаны стандартыг  чанд мөрдүүлэх

- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, лиценз болон бусад тусгай зөвшөөрөл, газар олголтыг нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулах

- Иргэд, аж ахуйн нэгжид төрийн үйлчилгээг иргэд аж ахуйд хүнд суртал, чирэгдэл, ёс зүйн доголдолгүй үзүүлж байх

- Хууль тогтоомж зөрчсөн, зөрчил, дутагдал гаргасан, ажлаа цалгардуулсан бол тухай бүр нь хариуцлага тооцож, зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлж байхыг үүрэг болгов.

Төсвийн үргүй зардлыг багасган, хөрөнгийг зориулалтын дагуу үр ашигтай зарцуулж, хэмнэлтийн горимыг чанд сахихыг бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгав.

Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар Албан  даалгаврын хэрэгжилтийг жилийн эцсээр дүгнэж, тайлангаа ирүүлэх бөгөөд  хэрэгжилтэд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хяналт тавьж ажиллах юм байна.