Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар 60 817 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4764 төрөлтөөр буюу 7.3 хувиар буурсан байна. 2017 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 61 187 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4708 хүүхдээр буюу 7.1 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 31 665 буюу 51.8 хувь нь хүү, 29 522 буюу 48.2 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 24.5 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 17 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 24.1-оор буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 849 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 293 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.4-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1034 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 372 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.4-оор буурсан үзүүлэлттэй байна. 2017 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 13 109 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 438 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7964 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 5145 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Улсын хэмжээнд 28 төрлийн 36 695 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 120.0 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 762 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 84.3-оор буурсан байна.
Өнөөдөр78
Өчигдөр176
Энэ 7 хоногт38
Нийт7889
Идэвхтэй хөдөлгөөн – эрүүл мэнд өдөрлөг боллоо.

Идэвхтэй хөдөлгөөн – эрүүл мэнд өдөрлөг боллоо.

Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажиллагсадынхаа эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний идэвхтэй байлгах, нэгдэл нягтралыг сайжруулах зорилго бүхий  Спорт хамтлаг байдаг бөгөөд тус хамтлагын санаачилга зохион байгуулалтаар байгууллагын  нийт хамт олны дунд “Идэвхтэй хөдөлгөөн –эрүүл мэнд”  өдөрлөгийг 10 сарын 28-ны Бямба гарагт зохион байгууллаа.  Уг спорт өдөрлөгөөр байгууллагын албадууд тус бүр баг бүрдүүлэн оролцож сагс, гар бөмбөг, дартс гэсэн төрлөөр хурд хүчээ сорин нэгэн өдрийг хамт олноороо спортоор амьсгалж сайхан өнгөрөөлөө.

Байгууллагын нийт хамт олон тус өдөрлөгт идэвхтэй оролцсон бөгөөд тэмцээний нийлбэр дүнгээр Эрүүл мэндийн ажилтны хөгжлийн алба тэргүүлж Шилжин явах цомын эзэн болсон бол Бодлогын судалгаа, удирдлагын сургалтын алба, Чанар магадлан итгэмжлэлийн албаны холимог баг удаалж, Эмнэлгийн тоног төхөөрөмжийн алба 3-р байрт шалгарлаа.