Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар 44 654 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2677 төрөлтөөр буюу 6.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 44 948 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2703 хүүхдээр буюу 6.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 23 162 буюу 51.5 хувь нь хүү, 21 786 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар эхийн эндэгдлийн 12 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 26.7 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 2 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 3.0-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 608 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.5 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.8-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 7 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 756 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 36 тохиолдлоор нэмэгдсэн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2018 оны эхний 7 сарын байдлаар нас баралтын 10 048 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1024 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 6115 тохиолдол буюу 60.9 хувь нь эрэгтэй, 3933 буюу 39.1 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 25 төрлийн 24 928 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 78.4 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 3657 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 15.1-оор буурсан байна.
П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭ-2017.10 сар

П.Н.ШАСТИНЫ НЭРЭМЖИТ УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ МЭДЭЭ-2017.10 сар

Ажлын байрны захиалга өгч буй байгууллагын нэр, хаяг

Ажлын байрны нэр

Ажлын байрны тодорхойлолт

Ажлын байранд тавигдах шаардлага

Ажилд орохыг хүсэгчдийн бүрдүүлэх материалын жагсаалт

Материал хүлээн авч эхлэх дуусах хугацаа

Материал хүлээн авах газар, өрөө байрны хаяг

Ажлын байрны талаар мэдээлэл өгөх хүний нэр, утас

1.

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ, БГД-V ХОРОО

ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН ЭМЧ

Төв эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт ажиллаж, стандартын дагуу тусламж үйлчилгээг үзүүлнэ.

  • Хүний их эмч мэргэжлээр бакалавр зэрэгтэй
  • Яаралтай тусламжийн эмчийн  мэргэжил олгох сургалтанд хамрагдсан байх /МЭЭ-ний эмч хамрагдахгүй/
  • Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах чадвартай
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзлэлтэй
  • Судалгаа, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
    • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
    • Төрийн албан хаагчийн анкет
    • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
    • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
    • Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
    • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
    • /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
    • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
 
2017.10.30хүртэл

Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, ШУГТЭ-ийн өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

Хүний нөөцийн албаны дарга Г.Батсүрэн

/70187882/

2

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ, БГД-V ХОРОО

ЭМ ЗҮЙЧ

/1 жил ажиллах/

Төв эмнэлгийн эм зүйн албанд ажиллаж, стандартын дагуу тусламж үйлчилгээг үзүүлнэ.

  • Эм зүйч мэргэжлээр  бакалавр зэрэгтэй төгссөн
  • Клиникийн эм зүйчээр мэргэшсэн
  • Бие даан болон багаар ажиллах ур чадварыг эзэмшсэн, санаачлагатай ажиллах чадвартай
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзлэлтэй
  • Багаар ажиллах, эрдэм шинжилгээний ур чадварт суралцсан
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны өндөр ур чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай
    • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
    • Төрийн албан хаагчийн анкет
    • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;
    • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийг хуулбарын хамт;
    • Иргэний үнэмлэхийн эх, хуулбарын хамт;
    • “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;
    • /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
    • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт
 
2017.10.30хүртэл

Баянгол дүүрэг, 5-р хороо Ард Аюуш 1А гудамж, ШУГТЭ-ийн өргөтгөлийн 2-р давхарт 1 тоот өрөө Хүний нөөцийн хөгжлийн алба

Хүний нөөцийн албаны дарга Г.Батсүрэн

/70187882/

3

УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ, БГД-V ХОРОО

ЖИЖҮҮР /эрэгтэй/

Төв эмнэлгийн үүдэнд жижүүрээр ажиллаж, стандартын дагуу үйлчилгээг үзүүлнэ.

  • Цахилгаанчин, Сантехникийн слесарь, техникч мэргэжилтэй
  • Ёс зүй, харилцаа хандлагыг дээдэлдэг байх, харилцааны ур чадвартай
  • Асуудал шийдвэрлэх, ажлыг гүйцэтгэхдээ хамтын менежментийн арга барилаар ажилладаг, өөрийгөө байнга хөгжүүлэх эрмэлзлэлтэй
  • Ээлжийн цагийн хуваариар  ажиллах
  • Ачаалал даах чадвартай