Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 9 сарын байдлаар 54 387 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4655 төрөлтөөр буюу 7.9 хувиар буурсан байна. 2017 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 54 740 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4580 хүүхдээр буюу 7.7 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 28 339 буюу 51.8 хувь нь хүү, 26 401 буюу 48.2 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 12 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 21.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 19 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 30.4-оор буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 767 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.0 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 296 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.9-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 9 сарын байдлаар 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 936 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 361 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.8-оор буурсан үзүүлэлттэй байна. 2017 оны эхний 9 сарын байдлаар нас баралтын 11 731 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 561 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 7106 тохиолдол буюу 60.6 хувь нь эрэгтэй, 4625 буюу 39.4 хувь нь эмэгтэй байна. Улсын хэмжээнд 28 төрлийн 33 825 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 110.6 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 774 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 84.3-оор буурсан байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төв, АШУҮИС-тай хамтран ажиллахаар боллоо

Эрүүл мэндийн хөгжлийн төв, АШУҮИС-тай хамтран ажиллахаар боллоо

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ерөнхий захирал Б.Нарантуяа,  АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар нар хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Тус гэрээний хүрээнд  ЭМХТ болон АШУҮИС-ийн зүгээс анагаахын төгсөлтийн өмнөх болон төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж байгаа оюутан, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, ур чадварт ихээхэн анхаарал хандуулж ажиллах юм байна.

Тухайлбал эмнэл зүйн дадлага сургалтыг төлөвлөгөө, хөтөлбөр, стандартын дагуу чанартай зохион байгуулж үндсэн, төрөлжсөн мэргэшлийн мэдлэг, чадвар, хандлагатай эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, давтан сургах, эмч, сувилагч, бусад мэргэжилтнийг эрдэм шинжилгээ судалгааны ажилд хамруулан чадавхижуулах чиглэлээр хамтарч ажиллах юм. Түүнчлэн Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн түүхт 75 жилийн ой энэ жил тохиож буй бөгөөд өдгөө эрүүл мэндийн салбарт хүчин зүтгэж яваа нийт төгсөгчдийнхөө хүрээнд баяраа тэмдэглэж байна.  АШУҮИС-ын бүх төгсөгч болон эрдэмтэн багш нартаа ойн баярын мэнд хүргэж эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье