Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 8 сарын байдлаар 48 248 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4261 төрөлтөөр буюу 8.1 хувиар буурсан байна. 2017 оны эхний 8 сарын байдлаар улсын хэмжээнд 48 564 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 4196 хүүхдээр буюу 8.0 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 25 126 буюу 51.7 хувь нь хүү, 23 438 буюу 48.3 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 8 сарын байдлаар эхийн эндэгдлийн 11 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.7 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 32.3-оор буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 683 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 294 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.4-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 683 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 14.1 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 294 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.4-оор буурсан үзүүлэлттэй байна. 2017 оны эхний 8 сарын байдлаар нас баралтын 10 371 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 620 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 6315 тохиолдол буюу 60.9 хувь нь эрэгтэй, 4056 буюу 39.1 хувь нь эмэгтэй байна. Улсын хэмжээнд 27 төрлийн 31 180 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 102.1 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 908 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 84.6-оор буурсан байна.
Өнөөдөр365
Өчигдөр484
Энэ 7 хоногт781
Нийт212898
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтарч ажиллана

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй хамтран ажиллах Санамж бичигт ЭМХТ-ийн ерөнхий захирал Б.Нарантуяа, МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар нар 7 сарын 05-ны өдөр гарын үсэг зурлаа. Энэхүү Санамж бичгийн хүрээнд зөвхөн байгууллагынхаа төдийгүй нийт эмнэлгийн ажиллагсадын  хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхол, тэдний ажиллах нөхцөлийг сайжруулах тал дээр хамтран ажиллах юм.