Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 5 сарын байдлаар 28 949 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 115 төрөлтөөр буюу 9.7 хувиар буурсан байна. 2017 оны эхний 5 сарын байдлаар улсын хэмжээнд 29 143 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 073 хүүхдээр буюу 9.5 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 14 999 буюу 51.5 хувь нь хүү, 14 144 буюу 48.5 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 5 сарын байдлаар эхийн эндэгдлийн 7 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 24.0 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 13 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 38.1-оор буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 438 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөнд 15.0 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 000 амьд төрөлтөд 6.7-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 эхний 5 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 520 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 17.8 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 294 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 7.5-оор буурсан байна. 2017 оны эхний 5 сарын байдлаар нас баралтын 6 465 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 533 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 3 910 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 2 555 тохиолдол буюу 39.5 хувь эмэгтэй байна. Улсын хэмжээнд 25 төрлийн 22 104 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 72.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 23041 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 75.3-оор буурсан байна.
Өнөөдөр43
Өчигдөр316
Энэ 7 хоногт764
Нийт206122
Анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг 2017 онд төгсөж буй төгсөгчдийн анхааралд

Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах тухай

 Нэг. 2017 оны 06 дугаар сарын 08, 13-ны өдрүүдэд зохион байгуулагдана.

 

Хугацаа

Хамрагдах мэргэжил

Хаана

 

 

 

2017 оны 06 дугаар сарын 08-ны өдөр

Хүний их эмч

 

Харъяалах сургууль дээр

Уламжлалт анагаах ухааны их эмч

 

Харъяалах сургууль дээр

Шүдний эмч

 

Харъяалах сургууль дээр

Эм зүйч

 

Харъяалах сургууль дээр

 

 

 

2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр

 

Хүний их эмч

(АШУҮИС-ийн Говь-Алтай, Дорноговь аймаг дахь салбар сургууль)

Харъяалах сургууль дээр

Сувилагч

Харъяалах сургууль дээр

Эх баригч

Харъяалах сургууль дээр

Эм найруулагч

Харъяалах сургууль дээр

Уламжлалтын сувилагч

Харъяалах сургууль дээр

Уламжлалтын бага эмч

Харъяалах сургууль дээр

Ач” АУИС-ийн сувилахуй

АШУҮИС

Оточ-манрамба АУИС-ийн Уламжлалтын сувилахуй

Этүгэн АУИС

 

Хоёр. Та шалгалтад ирэхдээ дараах бичиг баримтыг ЭХ ХУВИАР НЬбэлдэж ирнэ үү!

 

  1. Иргэнийүнэмлэх эсвэл лавлагаа
  2. Шалгалтын төлбөр төлсөн баримт
  • Хүлээнавахбанк                 Төрийнсан
  • Хүлээнавахбайгууллага    Эрүүлмэндийнхөгжлийнтөв
  • Зориулалт                    Шалгалтын төлбөр (Овог, нэр, регистрийн дугаар)
  • Дансныдугаар                     100900020020
  • Төлбөр                                  12000 төгрөг
  1. Балын харандаа (HB2), баллуур авчирна.

   Гурав. Шалгалтад бэлтгэхэд ашиглаж болох сорилын эмхэтгэл, гарын авлага:

Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэнд, спортын яамны мэргэжлийн салбар зөвлөлөөс 2016 онд эмхэтгэн хамтран гаргасан доорхигарын авлагуудыг тус төвийн 2-р байранд байрлах номын сангаас авч хэрэглэж болно.

  1. Хүний их эмчийн мэргэжлийн үйл ажиллагааэрхлэх зөвшөөрлийн шалгалтын сорилын эмхэтгэл -2016 он (ЭМХТ, Эрүүл мэнд, спортын яамны мэргэжлийн салбар зөвлөл)
  2. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагааэрхлэх зөвшөөрлийн шалгалтын сорилын эмхэтгэл -2016 он (ЭМХТ, Эрүүл мэнд, спортын яамны мэргэжлийн салбар зөвлөл)
  3. Нүүр ам судлалын их эмчийн мэргэжлийн үйл ажиллагааэрхлэх зөвшөөрлийн шалгалтын сорилын эмхэтгэл (ЭМХТ, Эрүүл мэнд, спортын яамны мэргэжлийн салбар зөвлөл)
  4. Эм зүйч, эм найруулагчийн мэргэжлийн үйл ажиллагааэрхлэх зөвшөөрлийн шалгалтын сорилын эмхэтгэл (ЭМХТ, Эрүүл мэнд, спортын яамны мэргэжлийн салбар зөвлөл)
  5. Эх баригч, бага эмчийн мэргэжлийн үйл ажиллагааэрхлэх зөвшөөрлийн шалгалтын сорилын эмхэтгэл (ЭМХТ, Эрүүл мэнд, спортын яамны мэргэжлийн салбар зөвлөл)
  6. Сувилагчийн мэргэжлийн үйл ажиллагааэрхлэх зөвшөөрлийн шалгалтын сорилын эмхэтгэл -2016 он (ЭМХТ, Эрүүл мэнд, спортын яамны мэргэжлийн салбар зөвлөл)
  7. Сувилахуйн сорилын эмхэтгэл -2017 он (ЭМЯ-ны Сувилахуйн мэргэжлийн салбар зөвлөл)

 Дөрөв. Шалгалтад тэнцсэн тохиолдолд дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. 

  1. Өргөдлийн маягт /www.chd.mohs.mn  сайтын “ШАЛГАЛТ” цэсээр           

дамжин “Өргөдлийн маягт татаж авах” сонголт даран татаж авч бөглөнө/

  1. Дипломын хуулбар, дүнгийн хавсралт,  нотариатороор баталгаажуулсан байна/
  2. Иргэний үнэмлэхний хуулбар эсвэл лавлагаа
  3. 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь   /сүүлийн 2 сарын хугацаанд авахуулсан, албан хувцастай /
  4. Тэмдэгтийнхураамж төлсөн баримт
  • Хүлээнавахбанк:                    Улаанбаатархотынбанк
  • Хүлээнавахбайгууллага:       СБД.УТХ орон нутгийн төсөв
  • Гүйлгээний утга:                     Эрүүл мэндийн хөгжлийн төв 9086331

         Зориулалт:                 Тэмдэгтийн хураамж/овог, нэр, РД/

         Дансны дугаар:          2611192214

  • 2 жилийнзөвшөөрөлавах Хүний их эмч нар -10.000төгрөг төлнө
  • 5 жилийнзөвшөөрөлавах (УАУ ихэмч, Шүдний эмч, Эм зүйч, Эх баригч, Эм найруулагч, Сувилагч нар)     – 5.000төгрөгтөлнө.

 

АМЖИЛТ ХҮСЬЕ.