Мэдээ:
  • Улсын хэмжээнд 2017 оны эхний 6 сарын байдлаар 35 312 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 377 төрөлтөөр буюу 8.7 хувиар буурсан байна. 2017 оны эхний 6 сарын байдлаар улсын хэмжээнд 35 536 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3 331 хүүхдээр буюу 8.6 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 18 335 буюу 51.6 хувь нь хүү, 17 201 буюу 48.4 хувь нь охин байна. Улсын хэмжээнд 2017 оны эхний 6 сарын байдлаар эхийн эндэгдлийн 9 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 25.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 15 тохиолдлоор буюу 100 000 амьд төрөлтөд 36.4-оор буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 528 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөнд 14.9 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1 000 амьд төрөлтөд 5.9-оор буурсан үзүүлэлттэй байна. Улсын хэмжээнд 2017 эхний 6 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 625 тохиолдол бүртгэгдэж, 1 000 амьд төрөлтөд 17.6 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 328 тохиолдлоор буюу 1 000 амьд төрөлтөд 6.9-оор буурсан байна. 2017 оны эхний 6 сарын байдлаар нас баралтын 7 745 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 550 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 4 709 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 3 036 тохиолдол буюу 39.2 хувь эмэгтэй байна. Улсын хэмжээнд 25 төрлийн 26 077 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 85.3 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 235 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 78.7-оор буурсан байна.
Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд сингапур улсад нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалтад х

Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд сингапур улсад нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалтад хамрагдаж байна.

 

Эрүүл мэндийн салбар 2017 оныг “Нийгмийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлаж, энэ хүрээнд олон ажлууд хийхээр төлөвлөгдөн хэрэгжиж эхлээд байгаа билээ.

 ЭМЯ, Сингапур улстай нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэнг сургах хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд эдгээр сургалтууд зохион байгуулагдаж эхлээд байна. Энэ хүрээнд 2017 оны 03 сарын 20-24-ны хооронд  Удирдах түвшний сургалт явагдаж  байна.

Уг сургалтаар Сингапур улсын нийгмийн эрүүл мэндийн тлогтолцоо, бодлого зорилт, стратеги, үйл ажиллагааны чиглэлтэй эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд  танилцах юм.

Сингапур улс нь нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээрээ дэлхийд дээгүүр орох туршлагатай орон юм. Үүний нэг жишээ нь хүн амын дундаж наслалт 83 байгаагаас харж болох юм.