Мэдээ:
  • Төрөлт:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар 64 112 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3295 төрөлтөөр буюу 5.4 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд:2018 оны эхний 10 сарын байдлаар улсын хэмжээнд 64 515 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3328 хүүхдээр буюу 5.4 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 33 172 буюу 51.4 хувь нь хүү, 31 343 буюу 48.6 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар эхийн эндэгдлийн 15 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 23.3 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 100 000 амьд төрөлтөд 1.2-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл:Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 865 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.4 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.5-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл:Улсын хэмжээнд 2018 оны эхний 10 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1088 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.9 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 54 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт:2018 оны эхний 10 сарын байдлаар нас баралтын 14 360 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1251 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 8689 тохиолдол буюу 60.5 хувь нь эрэгтэй, 5671 буюу 39.5 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин:Улсын хэмжээнд 26 төрлийн 34 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 107.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2395 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.1-оор буурсан байна.
ЦССҮТ-ийн сул ажлын байрны зар

ЦУС СЭЛБЭЛТ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН СУЛ АЖЛЫН БАЙРНЫ  ЗАХИАЛГА

Ажлын байрны захиалга өгч буй байгууллага

Ажлын байрны нэр

 

Ажлын байранд тавигдах шаардлага

1

 

 

 

 

УБ хот, БЗД 3-р хороо Цус сэлбэлт судлалын үндэсний төв

 

 

 

 

Сувилагч

 

 

  • Сувилахуйн дипломын болон бакалаврын зэрэгтэй төгссөн
  • Сувилах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
  • Ерөнхий сувилахуйн мэргэшилтэй
  • Tухайн мэргэжлээр ажилласан туршлагатай бол давуу тал болно

2

 

 

 

Аж ахуйн нярав

 

  • Нягтлан бодох бүртгэл санхүүгийн чиглэлээр их,  дээд сургууль төгссөн.
  • Санхүүгийн  программ, тооцоо судалгааг нэгтгэн дүгнэх  чадвартай.
  • Нягт нямбай, үнэнч шударга
  • Харилцааны соёлтой,  багаар ажиллах чадвартай байх

Ажилд орохыг хүсэгчдийн бүрдүүлэх материалын жагсаалт:

  1. Төрийн албан хаагчийн №1 маягт бөглөсөн байх
  2. Мэргэжлийн дипломны хуулбар
  3. Мэргэжлийн зөвшөөрөл шаардлагатай мэргэжилтэнд мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар
  4. Иргэний үнэмлэхний хуулбар
  5. Урьд ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт
  6. Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

Материал хүлээн авах  хугацаа:

2017 оны 01 сарын 18-наас  02 сарын 01 өдөр  хүртэл      

Материал хүлээн авах газар:

ЦССҮТ-ийн 4 давхарт, 404 тоот

Ажлын байрны талаар мэдээлэл өгөх хүний нэр, утас    

Хүний нөөц хариуцсан мэргэжилтэн Д.Оюунболд   99028009