Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар 57 593 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3206 төрөлтөөр буюу 5.9 хувиар өссөн байна. Амьд төрсөн хүүхэд: 2018 оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 57 961 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3221 хүүхдээр буюу 5.9 хувиар өсчээ. Амьд төрсөн хүүхдийн 29 846 буюу 51.5 хувь нь хүү, 28 115 буюу 48.5 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар эхийн эндэгдлийн 13 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 22.4 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 1 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 0.5-оор өссөн байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 794 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.7 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 27 тохиолдлоор өссөн хэдий ч 1000 амьд төрөлтөд 0.3-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2018 оны эхний 9 сарын байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 991 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 17.1 ногдож байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 55 тохиолдлоор нэмэгдсэн байна. Нас баралт: 2018 оны эхний 9 сарын байдлаар нас баралтын 12 899 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1168 тохиолдлоор өссөн байна. Нийт нас баралтын 7829 тохиолдол буюу 60.7 хувь нь эрэгтэй, 5070 буюу 39.3 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 26 төрлийн 31 109 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 97.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 2716 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 12.7-оор буурсан байна.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН  СУЛ ОРОН ТООНЫ ЗАХИАЛГА

Захиалагч байгууллага

Ажлын байрны  нэр

Ажлын байранд тавигдах шаардлага

Холбоо барих

 

 

 

1.

 

 

 

Аймгийн Эрүүл мэндийн газар

 

 

 

 

Хүүхдийн эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн

-Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их, дээд  сургууль төгссөн

-Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 

-Хүүхдийн эмчийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн сургалтанд хамрагдсан

-Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд тэнцсэн

-Мэргэжлээрээ 3  болон түүнээс дээш жил ажилласан байх

 

 

 

 

 

Харилцах утас 88063658

 

 

 

2.

 

 

 

Аймгийн Эрүүл Мэндийн Газар

 

 

 

 

Яаралтай тусламж/ гамшгийн үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

-Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их  дээд  сургууль төгссөн

-Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 

-Яаралтай тусламжийн чиглэлээр үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн сургалтанд хамрагдсан

-Төрийн албан хаагчийн мэргэшлийн шалгалтанд тэнцсэн

-Мэргэжлээрээ 3  болон түүнээс дээш жил ажилласан байх

 

 

 

Харилцах утас  88063658

 

 

 

 

3.

 

 

 

 

Баян-овоо, Гурвантэс сумын эрүүл мэндийн төв

 

 

 

 

Ерөнхий мэргэжлийн их

эмч -2

-Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их, дээд сургууль  төгссөн 

 -Мэргэжлийн үйл ажиллагаа явуулах  зөвшөөрөлтэй 

-Багаар ажиллах чадвартай

-Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэдэг,  харилцаа хандлага сайтай

-Олон нийтийн ажилд идэвх санаачлагатай  оролцдог  байх

 

 

Баян-овоо сумын ЭМТ

88325555

 

 

Гурвантэс  сумын ЭМТөв 88551858

 

 

 

 

 

4.

 

 

 

 

 

Ноён сумын сум дундын эмнэлэг 

 

 

 

 

 

Мэс заслын их эмч

-Хүний их эмч мэргэжлээр анагаах ухааны их, дээд сургууль  төгссөн 

-Мэс заслын эмчийн мэргэшил эзэмшсэн

 -Мэргэжлийн үйл ажиллагаа  эрхлэх  зөвшөөрөлтэй

-Багаар ажиллах чадвартай

-Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн  хэм хэмжээг эрхэмлэдэг,  харилцаа хандлага сайтай

-Олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцдог  идэвх

 

 

 

 

 

 

Харилцах утас  96644922

 

 

5.

 

 

Ханбогд сумын сум дундын эмнэлэг

Хайрхан баг

 

 

 

 

Ерөнхий мэргэжлийн

их эмч-  1

Бага эмч -1

Сувилагч -1

-Хүний их эмч,  бага эмч, сувилагч мэргэжлээр анагаах ухааны их, дээд сургууль  коллеж төгссөн 

-Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх  эмчлэх,  сувилах  зөвшөөрөлтэй

 -Багаар ажиллах чадвартай

-Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэдэг,  харилцаа хандлага сайтай

-Олон нийтийн ажилд идэвх санаачлагатай оролцдог байх

 

 

 

Харилцах утас 89991329

Ажилд орохыг хүсэгчдийн бүрдүүлэх материалын жагсаалт

•    Төрийн албан хаагчийн №1 маягт бөглөсөн байх

•    Мэргэжлийн дипломны хуулбар

•    Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хуулбар

•   Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

•   Иргэний үнэмлэхний хуулбар

•   Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл

Материал хүлээн авах газар

 Аймгийн Эрүүл мэндийн газрын   102  тоот өрөө

 Ажлын байрны талаар мэдээлэл  өгөх:

 Хүний нөөцийн мэргэжилтэн   Ц. Мандах    утас  88063658