Мэдээ:
  • Төрөлт: Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар 73 884 эх төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3919 төрөлтөөр буюу 5.0 хувиар буурсан байна. Амьд төрсөн хүүхэд: 2017 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд 74 328 хүүхэд амьд төрсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 3866 хүүхдээр буюу 4.9 хувиар буурчээ. Амьд төрсөн хүүхдийн 38 538 буюу 51.8 хувь нь хүү, 35 790 буюу 48.2 хувь нь охин байна. Эхийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар эхийн эндэгдлийн 20 тохиолдол бүртгэгдэж, 100 000 амьд төрөлтөд 26.9 байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 18 тохиолдол буюу 100 000 амьд төрөлтөд 21.7-оор буурсан байна. Нялхсын эндэгдэл: Улсын хэмжээнд нялхсын эндэгдлийн 1009 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 13.6 ногдож байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 306 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 3.2-оор буурсан үзүүлэлттэй байна. Тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл: Улсын хэмжээнд 2017 оны жилийн эцсийн байдлаар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 1244 тохиолдол бүртгэгдэж, 1000 амьд төрөлтөд 16.7 ногдож байгаа нь өмнөх оны мөн үеэс 384 тохиолдлоор буюу 1000 амьд төрөлтөд 4.1-оор буурсан үзүүлэлттэй байна. Нас баралт: 2017 оны жилийн эцсийн байдлаар нас баралтын 15 812 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 369 тохиолдлоор буурсан байна. Нийт нас баралтын 9608 тохиолдол буюу 60.8 хувь нь эрэгтэй, 6204 буюу 39.2 хувь нь эмэгтэй байна. Халдварт өвчин: Улсын хэмжээнд 28 төрлийн 44 300 халдварт өвчний тохиолдол бүртгэгдэж, 10 000 хүн амд 144.9 ногдож байна. Өмнөх оны мөн үеэс 25 363 тохиолдлоор буюу 10 000 хүн амд ногдох өвчлөл 82.9-оор буурсан байна.
Өнөөдөр197
Өчигдөр162
Энэ 7 хоногт13
Нийт2548
2017-12-14-ний эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтын дү
2017-12-14-ний эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн цахим шалгалтын дүн
Код Регистер№ Мэргэжил  Авсан оноо Үр дүн  Шалгалтын огноо 
1 5363 ЙЕ95031400 Сувилагч 72 Тэнцсэн 12/14/2017
2 4647 ЙЮ75032506 Бага эмч 60 Тэнцээгүй 12/14/2017
3 5364 ЙО95010407 Сувилагч 88 Тэнцсэн 12/14/2017
4 3663 ЙО75032506 Сувилагч 68 Тэнцээгүй 12/14/2017
5 4702 УХ89111236 Уламжлалт эмчилгээний бага эмч 42 Тэнцээгүй 12/14/2017
6 4457 ЙЮ88112603 Эм найруулагч 45 Тэнцээгүй 12/14/2017